СУРВАЛЖЛАГА: Сурагчид багш болж, багш нар сурагч болсон өдөр


М.Батчимэг | YOLO.MN
2017-10-09

Амгалан цогцолбор сургуулийн "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Нар ээсэн сайхан өдөр байна. Ганц ч гэсэн өдөр хичээл заахгүйгээр дүрэмт хувцас өмсөж сурагч насандаа иргэн очих багш нар, түр зуур багш болж хүүхдүүдэд хичээл заана гэхээр сэтгэл зүрх нь догдолсон хүүхдүүд, ах  эгч нараараа хичээл заалгана  гэж бодохоор сониуч зан, баяр хөөрөөр бялхсан бага ангийнхан, багш нарыгаа баярлуулна  гэж бодохоор зүрх сэтгэл нь хөөрсөн төгсөх ангийнхан гээд л сургууль энэ өдөр аз жаргалаар бялхаж байлаа.

БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн сурагчийн нэг өдөр 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг сургуулийн  Мэтгэлцээний "Чандмань"  клуб жил болгон зохион байгуулдаг билээ. Өмнөх төгсөлтийн ах эгч нараасаа сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан туршлага авч нэгэн хэвийн бэлэг тэмдэг болсон үйл ажиллагаа биш  жил болгон шинэ зүйлсийг  санаачилж, хийж,  багш нарыгаа хэрхэн  илүү сайн баярлуулах талаар анхааран зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд олон шинэ зүйлсийг санаачилж 7 хоногийн дотор маш их ажлыг хийж өдөр шөнөгүй бэлдсэн нь харагдаж байлаа.

Багш нарыгаа угтан баяр хүргэх гэж сургуулийн үүднээс шат хүртэл урт эгнээ болон догдлон зогсож буй ахлах ангийнхан. Тэдний хувьд ЕБС-ийн сүүлийн жил.

Төгсөлтийн тухай гунигтай дуу, багшийгаа магтан дуулсан хоёр дуу ээлжлэн эгшиглэж, сурагчдын алга ташилт, "хайртай шүү", "баярын мэнд" гэсэн үгнүүд тэр өдрийн хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа. Бүгд л хайрын харцаар дүүрсэн харагдаж байгаа биз. smiley

Төгсөх ангийн шавь нараа хараад сэтгэл нь догдолсон багш нар нууцхан нулимс дуслуулах дөхсөн байх шүү. Бүгд л сэтгэл дүүрэн баяр хөөр бялхсан харцтай харагдаж байлаа. Нэг өдөр сурагч болохдоо сайн бэлдэж их л хичээл зүтгэл гаргасан харагдсан.

Дараачийн сонирхолтой үйл ажиллагаа бол багш нар 1а, 5а, 8а, 10а гэсэн 4 анги болон хуваагдаж тус тусдаа өөр өөр агуулгатай  2 цагийн хичээлд сууж А үсэг заалгаж,  дуу сурч, наамал хийж, тоглоом тоглосон явдал тэр өдрийн хамгийн жаргалтай бас хөгжилтэй мөчүүдийн нэг байсан билээ. Хичээлээ сайн хийснийхээ төлөө чихрээр шагнуулаад л, хөгжилтэй тоглоом тоглож, хүүхэд насныхаа галт тэргэнд суугаад түүгээрээ цаг хугацаагаар аялж сурагч насандаа иргэн очиж үсээ хоёр салаа болгон сүлжиж,  дүрэмт хувцас өмссөн багш нар сурагчдаасаа ялгагдахгүй эгдүүтэй бас жаргалтай харагдаж байгаа биз.

Заал дүүрэн жагсаж зогсон дуулж бүжиглэх нь тэдний хувьд ажлын ачаалал стрессээ ганц ч гэсэн өдөр мартах орон зай байсан байх. Мэдээж тэднийг жагсаан зогсоож эмх цэгц нь д оруулж дагаж бүжиглүүлж, дуулуулах ажлыг сурагчид зохион байгуулсан. Багш нар ч нэг өдөр сурагч насандаа очих боломж олдсон болоод ч тэр үү ёстой хүссэнээрээ дүрсгүйтсэн дээ.cheeky

 

Энэ удаа зарим багш нар нууцхан нулимс дуслуулсан байх шүү. Учир нь төгсөх ангийн 6 бүлэг өөрсдийн анги даасан багш нартаа мэндчилгээ  дэвшүүлсэн бичлэгийг үзүүлсэн бөгөөд үнэхээр сэтгэл гаргасан нь бүх багш нарыг догдлуулсан юм.wink

Бүх багш нартаа өөрийнх нь зурагтай, өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй зургуудыг бэлэглэсэн юм. Багш нартаа барьсан бяцхан гэнэтийн бэлгүүдийн хэсгээс...

12б ангийн сурагч Н.Эрдэнэбум
Би хөрвүүлэх чадвартай багш болсон. Үнэхээр баяртай байна. Учир нь энэ жил бусад жилүүдийнхээс илүү сонирхолтой байсан. Багш нар маань сурагч болж бид нарт хичээл заах завшаан олдсон нь хамгийн гоё нь байлаа. Тэд яг л арван жилдээ байгаа юм шиг хөгжилдөж, инээлдэж, үймүүлж, бас хичээлдээ идэвхтэй оролцсон нь үнэхээр хайр татам, өхөөрдөм байсан. Мөн бага ангийн дүү нар маань бүгд хичээлдээ идэвхтэй оролцож “Багшаа би би ” гээд л дэвтрээ үзүүлэх гэж гараа уралдаж өргөөд л магтвал урамшаад улам их хичээгээд л, өгүүллэг уншиж өгөхөд бүгд төвлөрч сонсоод, өөрсдийнхөө мэдлэгийг бусадтайгаа хуваалцаад л үнэхээр хөөрхөн. Хичээл зааж буй надад талархлын үгтэй захиа өгсөн нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж байлаа. Миний хичээлд идэвхтэй оролцсон дүү нартаа болон багш нартаа баярлалаа.

12е  ангийн сурагч Б.Мөнхжаргал
15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Сурагчийн нэг өдөр" маань урьд урьдынхаасаа илүү цар хүрээгээ тэлсээр л байна. Бас цаашдаа анхаарах хэрэгтэй зүйлүүд ч харагдсан. Хүнтэй зөв зохистой харьцах, эхлээд хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ гэдгийг хүүхдүүд мэдэх хэрэгтэй юм шиг санагдсан.

Сурагчдыг багш шигээ хүлээн авч идэвхтэй оролцож байсан хүүхдүүд маш их хайрламаар, бусдадаа  зөв үлгэр дууриалал үзүүлж эерэг хандлага төрүүлж байсан.

12б ангийн сурагч М.Алтаргана
Миний хувьд анх удаа багш болж үзэж байна. Үнэхээр сонирхолтой байлаа. Нэг өдөр ч гэсэн багш нарт ямар хэцүү ачаалалтай байдаг  гэдгийг мэдэрлээ. Бас багшаа гэж дуудуулах үнэхээр сайхан юм билээ. smiley

Амгалан цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш С.Саранцэцэг

Амгалан цогцолбор сургуулийн мэтгэлцээний "Чандмань" клубээс 15 дахь жилдээ Сурагчийн нэг өдрийн vйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ удаагийн Сурагчийн нэг өдрөөр өмнөх жилvvдийнхээс ялгаатай хэд хэдэн шинэлэг ажлуудыг сурагчид санаачлан оруулсан нь багш нар хvvхэд насандаа эргэн очиж  дvрэмт хувцас өмсөж, эрдмийн өргөөндөө морилон сурагчийн ширээний ард сууж шавь нараараа хичээл заалгасан явдал байв. Энэ өдөр сурагч болсон багш нар маань бяцхан мэргэдийнхээ ярьж, зааж зааварлаж буйг анхааралтай сонсон, БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛДЭГ МОНГОЛ УХААНЫГ БАРИМТЛАН  мөрдөж байлаа. Тэд  завсарлага болон хичээл дууссаны  дараа  яг л хvvхэд шиг томоогvй гэнэн зандаа хөтлөгдөн дvрсгvйтэж инээд хөөрөөрөө эрдмийн өргөөгөө чимж байлаа.

Тэр өдрийн хичээл дууссаны дараа орой нь бүх багш болсон сурагчид цуглаж алдаа оноо болон тэр өдөр тохиолдсон хөгжилтэй хөөртэй бүх явдлаа ярилцан цаашдаа юундаа илүү анхаарах хэрэгтэй, дараа жил яаж зохиомоор байгаа зэрэг зүйлсээ дүгнэж ярилцсан билээ. Хэдийгээр ганцхан өдөр боловч сургууль тэр чигтээ хайраар бялхсан хэн хэндээ хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай, инээд хөөрөөр дүүрсэн өдөр болж өнгөрлөө. Цас шиг цагаан цайлган сэтгэлтэй хүүхдүүдтэй ажилладаг болохоор тэд үргэлж аз жаргалтай байдаг. Нарт хорвоод байхгүй нандин сайхан мэргэжил багш хүнд заяажээ.

 

#Student&Teacher #Teacher&Student