5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

АНГЛИ ХЭЛ дээр уншихад ХЯЛБАР бөгөөд СОНИРХОЛТОЙ 8 НОМ


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-10-06

Англи хэл сурч байгаа бол  уншихад хялбар мөн сонирхолтой 8 номыг эндээс ҮНЭГҮЙ татаж аваарай.

Хичээл сургуулийн улирал эхлээд нэг сарын хугацаа өнгөрчээ. YOLO-чид маань хичээл номдоо анхаарлаа хандуулаад завгүй байна уу? Хичээлийнхээ хажуугаар шинэ хэл сурахаар мэрийж байгаа бол энэхүү нийтлэлийг минь дуустал нь уншаарай.

Бидний хувьд дэлхийн хэл цаашлаад хүсэл мөрөөдлөө биелүүлэх шат болсон Англи хэлийг анхлан суралцаж байгаа YOLO-чиддоо зориулаад уншихад хялбар, энгийн үгтэй 8 ном болон тэдгээрийг үнэгүй татаж авах боломжтой холбоосуудыг нь уг нийтлэлдээ багтаалаа. Мөн эдгээр нь үлгэрийн ном шиг тийм ч амархан ном биш гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Гэхдээ мэргэжлийн үг хэллэг байхгүй хялбархан үгнүүд ашиглагдан бичигдсэн номууд юм шүү. Хэрвээ ойлгохгүй үг гарвал шантралгүй толь бичиг ашиглаарай. Хэл сурах үйлсэд нь амжилт хүсье. Мөн дараагийн нийтлэлээр унших хүсэлтэй байгаа нийтлэлээ миний хувийн и-мэйл (tushigterdene@gmail.com) хаягаар ирүүлээрэй.

Charlotte’s Web – E.B. White

Номын тухай: Бид бүхэн уг зохиолыг уран сайхны киногоор нь сайн мэдэх билээ. Энэхүү ном нь бага насны хүүхдүүдэд зориулан бичигдсэн учраас өгүүлбэрүүд нь маш энгийн байх бөгөөд ашиглагдсан үгс нь ч гэсэн хэцүү биш. Мөн киног нь өмнө нь үзэж байсан бол ойлгоход илүү дөхөм байх болно шүү.   

Зохиолын хураангуй: Фэрмийн эзэд бусдаасаа хамгийн жижиг биетэй төрсөн торойг ямар ч хэрэгцээгүй хэмээн алахаар шийддэг. Гэсэн ч бяцхан охин Fern түүнийг авран Wilbur хэмээх нэрийг өгдөг. Хэсэг хугацааны дараа фэрмийн эзэд ахин бяцхан торойг хүнсэнд хэрэглэхээр шийдэх бөгөөд үүнийг мэдсэн аалз Wilbur-ыг аврах төлөвлөгөө зохиодог...

Татах холбоос


Mieko and the Fifth Treasure – Eleanor Coerr

Номын тухай: Энэхүү ном ердөө 77 хуудастай. Өсвөр насныханд зориулж бичигдсэн ном учраас хэрэглэгдсэн үгс болон дүрэм нь ойлгоход тийм ч төвөгтэй биш. Уг номыг уншиж Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна Япон улсын түүх, соёлын талаар мэдэх боломжтой.

Зохиолын хураангуй: Зохиолын гол дүр болох Mieko охин уран бичлэгт авьяастай бөгөөд Nagasaki хотод болсон Атомын бөмбөгдөлтийн хор уршигаар түүний гар нь хүндээр өвчилж бийр ч барих боломжгүй болдог. Үүний дараа тэрээр хөдөө байдаг эмээгийндээ амьдрахаар очих бөгөөд шинэ сургуульд шилжин орно. Эхэндээ найз нөхөдгүй нэгэн байх ч сайн найз, ухаалаг хүмүүсийн ачаар ахин хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлж буй талаар энэхүү номонд гардаг.

Татах холбоос


The Outsiders – S.E. Hinton

Номын тухай: Уг богино зохиол нь1962 онд анх хэвлэгдэн олны хүртээл болсон бөгөөд өсвөр насныханд зоруилан бичигдэж байжээ. 200 хуудастай, бусад номнуудын адилаар дүрэм болон үгийн сан нь харьцангуй хялбар.

Зохиолын хураангуй: Ерөнхийдөө өсвөр насныхны хайр дурлал болон "Greasers", "Socs" гэсэн өсвөрийн бүлгэмийн хоорондох ээдрээтэй асуудлыг өгүүлдэг. Хамгийн сонирхолтой нь зохиолч 18 настай байхдаа уг номоо хэвлүүлж байжээ.

Татах холбоос

 


The House On Mango Street – Sandra Cisneros

Номын тухай: Зохиогч өөрийн мэдэрч буй зүйлээ цаасан дээр буулгасан учраас уншихад тун сонирхолтой яг л өөр хүний дотор орсон мэт мэдрэмж төрөх болно. Өгүүлбэрүүд нь богинохон болохоор ойлгоход хялбар байх болно.

Зохиолын хураангуй: Зохиолын гол дүр болох Мексик охины гэр бүл анх удаа өөрсдийн гэсэн байшинг номын нэрэнд гарч буй Mango гудамжид худалдан авснаар номын гол үйл явдал эхэлдэг. Цаашлаад шинэ найзуудтай болж өсөн торниж олон олон адал явдлыг туулж байгаагаар үйл явдал өрнөх болно.

Татах холбоос

 


Thirteen Reasons Why – Jay Asher

Номын тухай: Энэ оны 3-р сард олны хүртээл болж багагүй амжилттай яваа Netflix-ын цувралын эх зохиол. Өгүүлбэрүүд нь богино, хэрэглэгдсэн үгсэн нь ч гэсэн харьцангуй хялбарт тооцогддог. Мөн хэд хэдэн шагналын авсан энэхүү зохиолыг заавал уншихыг зөвлөе.

Зохиолын хураангуй: Зохиолын гол дүр Clay Jensen нэгэн өдөр сургуулиасаа ирээд гэрийнх нь үүдэнд хайрцагтай илгээмж ирсэн байхыг олж харна. Энэхүү хайрцаг саяхан амиа хорлосон ангийн найзаас нь ирсэн аж. Түүнд ирэхээсээ өмнө уг илгээмж нийт 8 хүнийг дамжсан бөгөөд нийтдээ 13 хүнд хүргэгдэх ёстой болж таардаг…

Татах холбоос


Peter Pan – J.M. Barrie

Номын тухай: Бид бүхэн Peter Pan-ыг сайн таних билээ. Таныг ид шидийн ертөнцөөр аялуулж чадах бас нэгэн гайхалтай зохиол юм. Хэдий томчууд шимтэн уншдаг ч уг зохиол нь хүүхдийн зохиол учраас уншихад хялбархан байх нь гарцаагүй.

Зохиолын хураангуй: Зохиол хэзээ ч өсч том болдоггүй Peter Pan болон асрамжийн газрын хүүхдүүд Neverland хэмээх ид шидийн газарт очиж буйгаар эхэлдэг. Хүүхдүүд бүгд тэнд аз жаргалтай байх боловч хорон санаат Ахмад Hook (Дэгээ) асрамжийн газрын хүүхдүүдийг хулгайлснаар үйл явдал цаашид маш сонирхолтойгоор өрнөх болно.

Татах холбоос

 


The Giver – Lois Lowry

Номын тухай: Энэхүү ном эхний хуудаснаасаа эхлээд л чиний анхаарлыг татах нь гарцаагүй. Өгүүлбэрийн ихэнх нь Past болон Past Perfect цаг дээр бичигдсэн учраас ойлгоход хялбархан. Номын хувьд бага зэрэг урт ч гэсэн сайн хичээвэл уншихад хүндрэл багатай байх нь гарцаагүй юм шүү.

Зохиолын хураангуй: Гол дүрийн хүүгийн амьдардаг нийгэм нь маш тайван, эмх замбараатай нийгэм аж. Зөвхөн цаанаас гаргасан дүрэм журмыг л дагаж, хэн нэгнийг эвгүй байдалд оруулах үйлдэл ч хийж болохгүй. Бүр айл бүр нэг хүү, нэг охинтой байх ёстой гэсэн дүрэм ч бий. Гол дүрийн хүү их ухаалаг, дүрэм журмаа сайн дагадаг учраас тэрээр маш сайхан ажил хийхээр болдог. Харин тун удалгүй тэрээр хүн бүр өөрийн хүссэн сонголтоо хийж амьдрах ёстой гэдгийг ойлгон, тогтсон уламжлалыг эвдэх төлөвлөгөө зохиох болно.  

Татах холбоос


The Old Man and the Sea – Ernest Hemmingway

Номын тухай: Тун алдартай зохиолуудын нэг. Магадгүй чи Монгол хэл дээр орчуулагдсан хувилбарыг нь дунд сургуульдаа уншиж байсан байх. Өмнөх номнуудаас бага зэрэг хүнд байж болох ч заавал унших үзэх номнуудын нэг билээ.

Зохиолын хураангуй: Туршлагтай загасчин өвгөн далайд гараад 84 хоногийн туршид ямар ч загас барьсангүй. Харин 85 дахь өдрөө тэрээр урьд өмнө нь харж байгаагүй маш том загас барих бөгөөд татах гэсэн ч дийлэлгүй 2 хоногийн туршид тэрхүү загасандаа чирэгдэн далайгаар явдаг...

Татах холбоос

#English #Language #Book