"Олонлог" сургуулиас программчлалын уралдаан зарлажээ


Сондор | YOLO.MN
2017-10-06

"Олонлог" дунд сургуулиас сурагчдын дунд программчлалын уралдааныг зарлажээ.

Бүртгэл 9-р сарын 28-наас 10-р сарын 6-ныг хүртэл Олонлог Эгзэ сургууль дээр болно.

Хамрах хүрээ:

- Нийслэл аймаг хотын ЕБС-ийн VII-XII ангийн сурагчид
- Техникийн болон Мэргэжлийн сургуулиудаар бэлтгэж байгаа сурагчид
- Их, дээд сургуулийн дэргэд дэх лицей сургуулийн сурагчид байх

Уралдааны явц:

- Оролцогч нь урьдчилан бүртгүүлж оролцох эрх буюу мандатаа авсан байх шаардлагатай.
- Уралдаанд өөрийн ангилалд оролцохын зэрэгцээ ангилал ахиулж дахин бүртгүүлж оролцох боломжтой.

Дүн бодлого хамгаалалт

- Бодлого хамгаалалт 2017 оны 10-р сарын 7-ны өдрийн 16:00-17:00 цагт явагдана.
- Уралдааны дүнг сайтад нийтэлнэ.
- Эцсийн дүнг 2017 оны 10-р сарын 7-ны 18:00 цагт сайт дээр болон Олонлог эгзэ сургууль дээр бичгээр гарна.

Нэгдүгээр байрын шагналд нэг сурагч 100 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, алтан медаль болон шагнал, үнэ бүхий зүйл авна. Мөн хоёр, гуравдугаар шагналт байрууд бий.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Олонлог #School #Program #Competition