"Зүрхний хилэн" МУСК тэргүүллээ


Сондор | YOLO.MN
2017-10-06

Өнгөрөгч сарын 29-нд нээлтээ хийсэн "Зүрхний хилэн" Монголын уран сайхны кино "Кино тоолуур"-ыг тэргүүллээ. Тус кино есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ний өдрүүдэд нийт 438 удаа дэлгэцэнд гарч, нэгдүгээрт бичигдсэн байна.

"Кино тоолуур" Улаанбаатар болон Эрдэнэт хотын сонгосон кино театруудад хамгийн олон давтамжтай гарсан киноны статистик танилцуулдаг.

Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ний өдрүүдэд кино театруудад нийт 10 кино гарснаас эхний 9 киног танилцуулж байна.

#

Нэр

Нээсэн

9/29 - 10/05

1

Зүрхний хилэн МУСК

2017-09-29

438

2

3 найз 2: Эргэж ирсэн нь МУСК

2017-09-08

321

3

Кингсмэн 2: Алтан тойрог УСК

2017-09-22

236

4

Америк ажиллагаа УСК

2017-09-29

167

5

Тэрэгнүүд 3 УСК

2017-08-18

25

6

Том 4 толгой МУСК

2017-10-02

23

7

Тэрслэгчид УСК

2017-09-15

21

8

Царайлаг өдрүүд МУСК

2017-08-25

21

9

Алуурчны бие хамгаалагч УСК

2017-08-25

6

10

Эннэбейл 2: Үүсэл УСК

2017-08-11

5


Дэлгэрэнгүй мэдээллийг  www.kinosan.mn хаягаар авна уу

Тайлбар:
www.kinosan.mn сайтаас КИНО ТООЛУУР™ ажиллуулж эхлээд гурван жил болж байна. Улаанбаатар болон Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа сонгосон кино театруудаар тухайн кино гарсан давтамжийг тоолж статистик гарган 7 хоног бүр тогтмол зарлаж байна. Ихэнх кино Баасан гарагт нээлтээ хийдэг тул тоолуурын үечлэлийг Баасан-Пүрэв гаригаар таслан танилцуулж байгаа билээ.

#ЗүрхнийХилэн #Movie