ФОТО: Үндэсний "3х3" лиг эхэллээ


Үжин | YOLO.MN
2017-10-05

Шинэ тутамд эрчимтэй хөгжиж 2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багт сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 21 аймгийн үндэсний лиг өчигдөр эхэллээ.

Тус лигт нийтдээ 21 аймаг 9 дүүргийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид хүч сорьж байгаа бөгөөд өнгөрсөн  улирлын үндэсний лигийн аварга Архангай, Сүхбаатар багуудаас гадна олон улсын түвшинд эх орноо төлөөлөн Фиба 3х3 мэргэжлийн гранпри, их дуулгын тэмцээнд хүч үздэг шигшээ багийн залуус аймаг аймгийнхаа нэр дээр өрсөлдөж байна.

Дөрвөн бүс болгон хуваан өрсөлдүүлж буй лигийн тоглолтууд даваа, лхагва гарагуудад  Монголын үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд болно

Анх удаагаа дотоод 3х3 төрлөөр лигийн системээр зохиож байгаа тус тэмцээнийг Хангай, Баруун, Зүүн, Төвийн гэж дөрвөн бүс болгон хуваан өрсөлдүүлж буй бөгөөд даваа, лхагва гарагуудад  Монголын үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд болно.

Тэмцээний эхний өдөр Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн тэргүүтэй  Ховд аймгийн шигшээ баг Говь-алтайн залуусыг 19:10-аар хожсон бол Э.Цэрэнбаатар А.Гансүх нараар хүчээ зузаатгасан Өвөрхангайн шигшээ Сүхбаатар дүүргийг 22:11-аар хожсон байна.

Мөн Баянхонгор Баянгол дүүргийг 16:09-өөр, Сүхбаатар аймаг Дорнод аймгийг 20:10-аар, Хэнтий аймаг Дорноговь аймгийн шигшээг 16:15-аар тус тус хожжээ.

Эхний өдрийн тоглолтын зургуудаас сонирхуулж байна.

















#Basketball #FiBA 3x3