Хүнийг биеийн хөдөлгөөнөөр нь таних технологи хөгжүүлжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-03

БНХАУ-ын эрдэмтэд 50 метрийн цаанаас хүнийг биеийн хөдөлгөөнөөр нь таних технологи хөгжүүлжээ.

Хятадын шинжлэх ухааны академийн автоматжуулалтын институтийн эрдэмтэд энэхүү технологийн тусламжтай цаашаа хараад алхаж байгаа хүнийг ч таниж болно гэсэн байна.

Судалгааны багийн гишүүн Хуан Юнжен "Энэ технологи 1000 метр квадрат талбайд байгаа 1000 хүнийг нэгэн зэрэг таних боломжтой" гэжээ.

Хамгаалалтын систем, нийтийн тээвэр, бизнесийн төвүүдэд энэхүү системийг суурилуулж болох бөгөөд Хятад улс өнөөдөр биеийн хөдөлгөөнөөр таних технологиор дэлхийд тэргүүлж байна хэмээн судалгааны багийнхан мэдэгдсэн аж.

Эх сурвалж: Xinhua

#Developed #Technology #Recognize #Human