МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ буюу бидэнд ЯМАР БОЛОМЖ байна вэ?


Б.Намуун | YOLO.MN
2017-10-03

Зуны турш "Монгол дархлаа", "We Can Do" төслөөрөө олон залууст мэдээ мэдээлэл өгч, шинэ боломжийг нээж туслалцаа үзүүлж байсан уг төслүүдийн зохион байгуулагч санаачлагч залуус нэгдэн энэ сарын 7-ны өдөр "Мөрөөдөлд хүрэх зам" Олон улсын болосролын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Бидний амьдарч буй энэ цаг үе бол мэдээлэл, боловсролын эрин зуун. Манай улс хөгжих гол үндэс суурь нь даяарчлагдаж буй энэ үед оюутан, сурагчид эх орноо гэсэн сэтгэлтэй байхад оршдог. Гэвч өнөөгийн нийгэмд хангалттай мэдээ, мэдээлэл, боловсрол авч чадахгүй байгаа нь харамсалтай. Иймээс уг залуус ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхийн төлөө энэхүү гайхалтай арга хэмжээг зохион байгуулж 100% ийн сэтгэл ханамжтайгаар мэдлэг, боловсрол олгохоор зорьжээ.

Уг үйл ажиллагаа бусад өдөрлөгүүдээс юугаараа ялгаатай вэ?
Ихэнх арга хэмжээнүүд маш өндөр үнээр 3,4- хэн илтгэгч ирж илтгэл тавьдаг. Харин уг олон улсын боловсролын өдөрлөгт ирсэнээр нэг сумаар 10 туулай буудна. Нэг сумаар хоёр туулай гэж ярьдаг байсан бол өнөө цагт арван туулай буудах боломжтой болжээ. Түүнчлэн илтгэгч, багш нар нь та бүхэнтэй тулж харицан IELTS, TOEFL, SAT, AP шалгалтуудын талаар зөвлөгөө өгч эссе бичих талаар мөн хэрхэн сургуульд apply хийх талаар хангалттай мэдээ мэдээлэл өгөх юм байна.

1. Тэтгэлэг
~ Америк,Япон, Австрали, Канад, Англи, Сингапур, Хятад, Орос, Солонгос улсуудыг төлөөлж дэлхийн топ 10 сургуулиудаас тэтгэлэг амжилттай авч чадсан 20 гариу илтгэгчид бид бүхэнд хичээл заахаар болсон билээ. (анги тус бүрт нэг, нэг илтгэгчтэй бөгөөд та бүхэн 20 ангиас өөрсдийн хүссэн ангиа сонгон суух боломжтой билээ.)

2. Мэргэжил сонголт
~ Сонгосон мэргэжлээрээ ажиллаж, сурч буй залуус өөрсдийн туршлагаасаа хуваалцана.

3. Илтгэл, мэтгэлцээн гэж юу вэ? Хэрхэн бусдыг, үгийн хүчээр удирдах вэ?

4. V.I.P speaker
~ Аль хэзээний амжилтад хүрсэн тусгай зочид.

5. Сэтгэл зүйч
~ Хүн бүрт ямарваа нэгэн асуудал байдаг. Иймд та бүхэн асуудлаа шийдэж чадахгүй, сонголт хийж чадахгүй байгаа хүн бүрт сэтгэл зүйн зөвлөгөө нэлттэй. / 2 сэтгэл зүйч /

6. Хэлний сургалтын төвүүд
~ Англи, хятад, япон, солонгос гэх мэт улсуудын хэлийг сурах шаардлага хүн бүрт гардаг. Гэвч надад аль сургалтын төв илүү хэрэгтэй вэ? гэсэн асуудал хүн бүрт тулгардаг учир бид бүхэн монголын сургалтын төвүүдийг спорт зааланд байршуулахаар болсондоо таатай байна.

7. Оюун ухааны хичээл

8. Дуудлага худалдаа
~ Нэн ховор, эсвэл өндөр үнэ бүхий номнуудыг маш хямд үнээр зарах болно.

9. Cover Дуучид
~Universe best songs 2017 оны шилдэг дуучид.

10. Friendship & speaking room
~ Ангид байгаа залуусыг хооронд нь танилцуулж нэг хүсэл мөрөөдөлтөй залуустай нэгтгэн найзууд болгох. /Хөгжилтэй танин мэдэхүйн тоглоом хүн бүрийг хамарч тоглоно/

Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, GAP year авсан сурагчид болон их дээд сургуулийн оюутан залуус мөн тэдний эцэг эх нь хүрэлцэн ирэх боломжтой юм.

Зохион байгуулагчид:
Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургууль ба We Can Do, Монгол Дархлаа төслийн зохион байгуулагчид болон сайн дурын идэвхитэнгүүд.

Байршил: Улаанбаатар Элит Олон Улсын Дунд Сургууль
Болох өдөр: 2017 оны 10-р сарын 7-ны 11:00-19:00 цаг
Холбогдох утасны дугаар: 98181610, 99080127

#МөрөөдөлдХүрэхЗам #World #Education