Хүүхдийн адал явдалт, инээдмийн “ТОМ 4 ТОЛГОЙ” УСК өнөөдөр нээлтээ хийнэ


Үжин | YOLO.MN
2017-10-02

Хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн адал явдалт, инээдмийн  "ТОМ 4 ТОЛГОЙ" бүрэн хэмжээний УСК өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Монгол хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон адал явдалт инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгч хүүхдүүддээ үзүүлэхэд бэлэн болжээ.

Тус киноны  продюссераар Take off хамтлагийн дуучин Э.Сүхжаргал ажилласан бол "BroSis" pictures болон "Scream team"-ийн хамт олон хамтран ажилласан байна.

"ТОМ 4 ТОЛГОЙ" уран сайхны киноны албан ёсны трейлэр

#Children #Movie