Олон төрлийн авъяастай ШИНЭЭР гялалзаж буй од Крис Ву


Э.Цовоо | YOLO.MN
2017-10-02

Ойрын үед цахим ертөнцөөр шуугиан тариад буй царайлаг залуу хэн бэ?

Түүний тухай хүмүүс цахим хаяг дээр бичиж түүний царайлгийг нь гайхан нэрийг нь мэдэхийг хүсэж, түүний зургийг бие биетэйгээ хуваалцсаар л байна.

Түүнийг Крис Ву (Kris Wu)  гэдэг. Тэрээр Хятадын дуучин, жүжигчин, рэппер, модел юм.

Арван настайдаа ээжтэйгээ цуг Канад улсад очин амьдарсан ба дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг авъяаслаг залуу уран бүтээлч билээ.

Крис Ву урлагийн ертөнцөд анх 2012онд "EXO" хамтлагийн гишүүнээр хөл тавьсан. Удалгүй "EXO" хамтлагаас гаран Хятад улсдаа өөрийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.

Крис маш чадварлаг жүжигчин ба түүний тоглосон кинонууд маш амжилттай, мөн ихээхэн ашгийг олж  чадсан. Өөрийн тоглосон киноныхоо дууг дуулан бүх талаараа авъяастай гэдгээ батлан харуулж чаддаг гайхалтай нэгэн.

Түүний анхны тоглосон кино болох "Somewhere Only We Know" гэх киногоороо зургаахан өдрийн дотор 92сая 500 мянган төгрөгийн ашиг олсон билээ.

Үүгээр ч зогсохгүй Крис Холливүүдийн "XXX: Return of Xander Cage" "Valerian and City of Thousand Planets" гэх кинонуудад туслах дүр бүтээжээ.

Түүнээс гадна тэрээр 2016 оны NBA-н бүх оддын тоглолтод алдарт дасгалжуулагч Дрэйкын дор Канадын багаас оролцож байсан ба өөрийнхөө маш сайн сагсчин гэдгээ батлаад амжсан юм шүү.

Крис анхны соло албум буюу "Bad Girl"-аа 2015 оны 11сард гаргасан. Үүний дараа 2016 оны 11сард "July" гэх англи цомгоо гаргасан билээ. Эдгээр албумууд нь гарсан дариудаа маш ихээр зарагдаж байсан ба Крис нь хятад улсын нэр хүндтэй рэппэрүүдийн нэг аж.

Крисын талаарх товч танилцуулга

Тайзны нэр: Крис Ву (Kris Wu)
Жинхэнэ нэр: Ву И Фан (Wu Yi Fan)
Төрсөн өдөр: 1990.11.06
Өндөр: 187см
Цусны бүлэг: О
Инстаграм хаяг: Galaxy_Fanfan

#Various #Talented #Star