"Түүнд намайг гэсэн сэтгэл байдаг болов уу?"


Сондор | YOLO.MN
2016-04-15

Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Бид хоёр салаад одоо жил болж байна, гэхдээ тэр эргэж ирэх болов уу?

Тэгээд тэр надад өмнө нь "Хоёулаа хэзээ ч салахгүй. Чи л намайг орхихгүй бол би чамайг орхихгүй "гэж байсан. Ингэж хэлж байсан ч бид хоёр салаад одоо жил болж байна. Бид харилцаатай байдаг ч тийм дотно биш. 16 настай Г ...

Сайн байна уу. Би 16 настай, 11-р анги.

Дөнгөж сая танай сайтыг үзлээ. Тэгээд юуны өмнө энэ оройн мэндийг хүргэе!
Би нэгэн хөвгүүнтэй 4 жилийн өмнө шахуу танилцсан тэр надаас нэгээр дүү 10-р анги л даа. Мөн манай хуурай хамаатан гэхүү дээ. Дуулдаг их авьяастай. Бид танилцахад их жаахан би 11-тэй бил үү 10-тай тэр 9-тэй билүү 10-тай байхдаа үерхсэн гэж санаж байна. Бид хоёр салж нийлсээр 3,4 жил шахуу үерхсэн. Тэр надад их сайн би ч бас их сайн байсан. Бид хоёр хүүхдийн гэнэн үерхлээр л үерхдэг байсан. Тэгээд 2015 оны 1-р сард би зүгээр л хэтэрхий их зан гаргаж, "ингэвэл яах бол" гэж бодоод "чи надаас намхан, дүү салъя" гэх мэт үгсийг хэлээд салчихсан юм.

Тэгсэн маргаашаас нь тэр шал өөр хүн болсон. Надад маш их гомдсон байх л даа. Угаасаа би гомдохоор ч үг хэлсэн. Тэгээд тэр түрүү жилээс сургуулийнхаа дээд ангийн охинд сайн болсон, тэр хоёр бүжгийн хамтлагт цуг байдаг гэж хэлсэн. Тэр бид хоёр уулздаггүй ч хааяа фэйсбүүк болон смс-ээр харилцан ярих гэсэн "үерхлээр" үерхдэг болсон доо хэхэ. Тэгээд тэр надад өмнө нь "Хоёулаа хэзээ ч салахгүй. Чи л намайг орхихгүй бол би чамайг орхихгүй "гэж байсан. Ингэж хэлж байсан ч бид хоёр салаад одоо жил болж байна. Бид харилцаатай байдаг ч тийм дотно биш. Өнөөдөр бас фэйсбүүк чатаар ярьсан. Хааяа юм бичдэг, гэхдээ тэр нөгөө охиндоо сайн хэвээрээ гэсэн. Би яах уу, тэр над дээр эргэж ирэх болов уу. Би боддог "Хэрвээ над дээр эргэж ирэхгүй байсан бол надтай харьцахгүй байх байсан" гэж. Тэр намайг гэсэн сэтгэл байдаг болов уу. Хариу дэлгэрэнгүй илгээгээрэй, баярлалаа. нүд ирмэх

Зөвлөгөө: Таамаглал дэвшүүлээд яваад байхаар шийдэгдэхгүй гэдгийг санаарай  

 

... Гэхдээ биечлэн уулзах ёстой шүү. Ингэхдээ түүний бодлыг анхааралтай сайн сонсож, чамтай ярьж байхдаа хэр зэрэг харамсч, эсвэл баяртай байгааг нь анзаар. Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа.

Дээрх асуудлаас үзэхэд эхлээд цаашдын харилцааны талаар хоорондоо ярилцаж үзээрэй. Энэ нь гэхдээ биечлэн уулзалт байх ёстой шүү. Ингэхдээ түүний бодлыг анхааралтай сайн сонсож, чамтай ярьж байхдаа хэр зэрэг харамсч, эсвэл баяртай байгааг нь анзаар. Энэ уулзалтаас чи түүний хувьд хэн бэ гэдгээ мэдэх, бас мэдрэх боломжтой. Хэрэв тэр хүн нөгөө охиндоо үнэхээр хайртай гэвэл та бодит байдалтай эвлэрч зайгаа барих хэрэгтэй. Энэ бүх дүгнэлт, шийдлүүд зайлшгүй түүнтэй сайтар ярилцсаны дараа гарах болохоос биш дотроо бодоод, таамаглал дэвшүүлээд яваад байхаар шийдэгдэхгүй гэдгийг санаарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust