GoPro HERO 6 өнөөдөр худалдаанд гарч байна


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-29

GoPro компани өнөөдөр Сан Францискод Hero 6 Black шинэ загварын камераа танилцуулж, Хойд Америкт шууд худалдаанд гаргаж буйгаа зарлалаа.

Усны хамгаалалт, доторх загварын хувьд Hero 5 загвараас ялгагдахгүй хэдий ч сайжруулсан процессорын ачаар 60 fps 4К дүрс бичиж, илүү хурдан ажилладаг болжээ.

Шинэ камер 499 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гарч байгаа бөгөөд удаашруулсан бичлэг хийхэд тун тохиромжтой болсон байна. Жишээлбэл 2,7К дүрсийг 120 fps, 1080 чанартай дүрсийг 240fps хурдаар бичиж чаддаг болжээ.

Түүнчлэн 5Ghz-ийн утасгүй сүлжээ ашиглах болсноор гар утас руу дүрс дамжуулах хурд нь гурав дахин нэмэгдсэн байна.

#GoPro #Hero6