ФОТО: Энэ намрын хөвгүүдийн тренд хувцаслалт


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2017-10-02

Урин дулаан зун дуусаж, нарлаг намрын өдрүүд айлчлаад буй энэ үед ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг уншихыг танд санал болгож байна.

BOMBER JACKET

Зуны турш өсвөр үеийнхний цор ганц загварлаг сонголт нь болоод байсан Bomber маань энэ намар ч сонголт хэвээр байх ажээ.


ПАЛЬТО

Энэ нь дулаахан мөн дэгжин сонголт бөгөөд намрын сэрүүн өдөр өмсөхөд тохиромжтой, таныг өндөр харагдуулна.  Пальто нь 20, 30 насныхныг сайхан харагдуулдаг. Тиймээс оюутнууд өмсөхөд илүү тохиромжтой.


ТОД ӨНГИЙН ХУВЦАС

Энэ намар тод өнгийн өнгөлөг хувцас ТРЕНД болж байна.


ХОСЛОЛ

Хослол энгийн даруухан хэрнээ таныг үнэ цэнэтэй харагдуулна. Хичээл сургууль эхэлсэн намрын налгар өдрүүдэд энэ нь тун оновчтой сонголт юм.


ЖИНСЭН ХҮРЭМ

Ямар ч үед өмсөж болдгоороо давуу талтай бөгөөд, өмссөн хүнээ үнэхээр дэгжин харагдуулдаг.


БИЕИЙН ТАМИРИЙН ХОСЛОЛ

Өглөөдөө гадаа гарч гүйх, сагс, гар бөмбөг зэрэг спортоор  хичээллэхэд тохиромжтой улирал яах аргагүй намар бөгөөд спорт хослолууд таны шүүгээнд байхад хэзээд илүүдэхгүй.


УРАГДСАН ӨМД

Сэрүү орж цас унатал уранхай жинс хөвгүүдийн маань сонголт хэвээр.


НООСОН ЦАМЦ

Ноосон цамц нь дулаахан байх бөгөөд срочикон цамцны гадуур өмсөхөд тун тохиромжтой.


ХАР САВХИН ХҮРЭМ + МАЛГАЙТАЙ ЦАМЦ

Хар савхин хүрэм малгайтай цамцны хослол нь энэ намрын хувьд тренд зохицол болж байгаа юм.


ЦЭРГИЙН ӨНГӨТЭЙ ХУВЦАС

Цэргийн хээтэй, загварлаг хүрмүүд нь хөвгүүдийг илүү зоримог, хатуужилтай болгон харагдуулдаг. Мөн чөлөөт загварын хувцсыг чимж, шинэ өнгө төрх нэмэх болно.  


ЦАГААН ОЙМС

Шагайгаар татсан урт цагаан оймсоо ил гарган явах нь тренд үзэгдэл болоод буй ажээ.

#Trend #Clothing #Boy