ФОТО: Хувцасны хээгээр биеийн ГАЛБИРАА ИЛҮҮ ГОЁ харагдуулах аргууд


Аска | YOLO.MN
2017-10-02

Хувцсан дээрх дүрс таны дүр төрхөнд өөрчлөлт оруулж хэдэн насаар залуу харагдахад нөлөөлдөг билээ. Олны танил алдартангууд маань бие галбиртаа тохируулан ямар хэлбэр дүрстэй хувцас сонгон өмсдөгийг хамтдаа харцгаая.

ВАНДУЙ

Өө ихтэй газраа далдлахын тулд аль болох жижиг вандуйн хэлбэртэй бөөрөнхий дүрс бүхий хувцас сонгоорой. Биеийн аль нэг хэсгээ илүү тодотгохыг хүсвэл том дугираг бүхий хувцас сонгон өмсч байхыг зөвлөж байна.


ШОО

Дээр дурдсанчлан вандуйн дүрсийн адил өө сэвээ хаахыг хүсвэл аль болох жижиг хэмжээтэй дөрвөлжин шоо дүрс бүхий хувцас сонгохыг зөвлөж байна. Үзэсгэлэнт Жессика Альбагийн өмссөний адил шоотой юбкан дээр хээнцэр савхин куртка, харин доор нь эмэгтэйлэг сайхан гутал сонгосон байхыг харж байгаа биз ээ.


ШУЛУУН ЗУРААС

Босоо зураас нь таныг илүү өндөр харагдуулдаг бол хэвтээ зураас нь биеийн аль нэг хэсгийг тодотгож харуулахад тусалдаг байна. Босоо зураастай хувцас сонгох гэж байгаа бол аль болох өөр өөр өргөн нарийнтай зураас сонгож байгаарай.


НАЛУУ ЗУРААС

Налуу зураас бүхий даашинз нь бэлхүүсийг тань нарийсгаж таазыг тань өргөж өгснөөр бие галбирыг тань хэрхэн төгс сайхан харагдуулдгийг та харах болно.


ӨРГӨСТ ХЭМХ

Өргөст хэмхийг санагдуулам дүрс бүхий алагласан даашинз нь ямарваа нэг арга хэмжээнд оролцоход сонгох нь зүйтэй байдаг бөгөөд таныг илүү хээнцэр ихэмсэг харагдуулж чаддагаараа онцлогтой. Харин өдөр тутмын ажил, оффист зохицдоггүй тул бүү сонгоорой гэж зөвлөж байна.


ЦЭЦЭГ

Цэцгэн хээ дүрстэй хувцаснууд таныг илүү намхан харагдуулдаг тул өндөр бүсгүйчүүд маань өмсөхөд тохиромжтой. Мөн биеийн аль нэг хэсгийн өө сэвийг дарахад ч ихээхэн тусалдаг шүү. Үүний тулд жишээлбэл, бэлхүүс хэсгээ нарийн харагдуулахыг хүсвэл тэр хэсэгтээ цэцэгтэй дүрсээ сонгоорой.


УУСАЛТ

Өнгөнүүд хоорондоо ууссан даашинз сонгох гэж байгаа бол биеийн аль хэсгийн өө сөвийг дармаар байна, тэндээ илүү тод өнгийг сонгохыг  санал болгож байна.


БАРЫН ХЭЭ

Барын хээтэй алаг өнгийн хувцсыг өдөр тутуамдаа сонгохгүй байхыг зөвлөж байна. Барын өнгөтэй юбка өмсөх гэж байгаа тохиолдолд дээгүүрээ өмсөх цамцаа нэг өнгийн, энгийн загвартайг нь сонгоорой. Зүүн гар талын зураг буруу хувцаслалт, баруун гар талых илүү боломжийн хувцаслалт.

#Clothing #Shape #Beautiful #Body