Чи ээж, аавдаа хайртайгаа хэр их хэлдэг вэ?


Сондор | YOLO.MN
2016-04-15

Чамд өдөр тутам тохиолдож буй үйл явдал, хичээл сурлага, үерхэл нөхөрлөл гээд олон асуудал амьдралд чинь өрнөж байдаг. Гэхдээ зөвхөн тэдгээрт анхаарлаа хандуулсаар эцэг эхдээ хайртайгаа хэлэх, мөн үйлдлээр илэрхийлэхээ мартсан байдаг. Зөвхөн чиний л төлөө гэсэн сэтгэлийг нь “үглэн загнаж байна, намайг хүссэнээр минь байлгасангүй” гэж андуурах тохиолдол цөөнгүй.

Гэхдээ “Эцэг эхдээ хайртайгаа би хэр их хэлдэг билээ?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Магадгүй хэлэхээсээ ичэж санаа зовдог бол хааяа ч гэсэн хэлж эсвэл мессеж илгээн тэднийхээ сэтгэлийг тэнийлгэж байгаарай. Гэхдээ зөвхөн хэлээд зогсохгүй үгээ үйлдлээрээ батлан харуулж сайн охин/хүү байхыг хичээгээрэй гэж YOLO чамд зөвлөж байна.

Видеог хамтран бэлтгэсэн хөтлөгчид  “Лидер Сурагчдын Академи”-ийн гишүүд О.Энхнаран, Э.Мөнхбаяр нар

#ЭцэгЭх #Хайр #LOVE #Итгэл #Trust