Чамд итгэл найдвар ТӨРҮҮЛЭХ ИШЛЭЛҮҮД


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-09-25

Бид ямар нэгэн зүйл хийж байх үед бусад хүмүүсээс хүлээж авсан сөрөг хандлагууд дээр шантарч, заримдаа хийх ч хүсэл эрмэлзэлгүй болдог шүү дээ. Энэ тохиолдолд чамд ҮЗЭЭД АЛД гэх сэтгэгдлийг төрүүлэхээр алдартнуудын ОНЧ МЭРГЭН ҮГС буюу ИШЛЭЛ үгсийг YOLO-чууддаа хүргэж байна.

Хүнд гал өгвөл тэр нэг өдөртөө тэр дулаахан байна. Харин түүнд гал яаж асаахыг зааж өгвөл тэр бүх насаараа дулаахан байх болно.

Терри Пратчетт


Өнөөдрийн чи бол чи, үнэнээс илүү үнэн. Чамаас илүү амьд ЧИ гэж байхгүй.

Доктор Сьюз


Чиний зорилгыг үл ойшоодог хүмүүсээс ямагт хол бай. Өчүүхэн хүмүүс л үргэлж тэгдэг юм.

Марк Твен


Мөрөөдлөө биелүүлэх эхний алхам бол мөрөөдөх юм.

Абдул Калам


Агуу авьяас агуу хүсэлгүйгээр юу ч биш.

Оноре де Бальзак


Алхам алхмаар л явагдаж байж юмс бүтдэг юм.

Чарльз Атлас


 

Олон жижиг зүйлс нийлж байж агуу том зүйлийг бүтээдэг.

Винсент Ван Гог


Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол түүнийг одооноос бий болгох явдал юм.

Петр Друкер


Бурхны өмнө очихдоо би авьяас чадварынхаа хэлтэрхий ч үгүйгээр очмоор байна. Тэгээд би түүнд бахархалтайгаар "Би өгсөн бүхнийг чинь ашиглаж чадсан" гэж хэлэх болно.

Эрма Бомбек


Мэдэж байна гэдэг хангалтгүй. Үүнийгээ батлах ёстой. Амлана гэдэг хангалтгүй. Заавал хийх ёстой.

Гёте


Өөр хүн эсвэл өөр цагт гэж хойшлуулвал бид хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй. Бид өөрсдөө л өөрчлөгдөж тэгээд өөрчлөх ёстой хүмүүс юм.

Барак Обама

#Confidence #Quotation #Teenagers