"Оддын гаргасан алдаа"-ны жүжигчид шинэ кинонд дахин хамтран тогложээ


Сондор | YOLO.MN
2016-04-14

"The Fault in Our Stars" киноны трэйлер:

Өсвөр насны охин хүүгийн гайхамшигтай үерхэл, хайрын тухай өгүүлсэн киног нэрлэвэл "The Fault in Our Stars" буюу орчуулбал "Оддын гаргасан алдаа кино" заавал багтана. Хэд ч үзсэн уйдамгүй гоё кино гэдэгтэй чамайг санал нэг гэж бодож байна.

Таатай мэдээ дуулгахад тус кинонд тоглосон Ансель Элгорт (Ansel Elgort) болон Шейлэн Вудли (Shailene Woodley) нар хамгийн их борлуулалттай номын зохиолоос сэдэвлэн бүтсэн "The Divergent Series: Allegiant" цуврал зөгнөлт кинонд дахин хамтран тогложээ. Киноны эхний анги болох "Divergent" дээр Шейлэн тоглож байсан бол удаах цувралд Ансель ийнхүү хамтран тогложээ.

Тус кино одоогийн байдлаар ашиг орлогоороо Бокс-Оффисын наймдугаарт явж байгаа бөгөөд тэд дахин хамтарсан нь шүтэн бишрэгчдэд том завшаан болоод байгаа аж. (Энэ 7 хоногийн Бокс-Оффисын топ 10 жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү)

Ансель Элгорт өдгөө 22 настай бөгөөд түүнийг өсөх ирээдүйтэй кино жүжигчин хэмээн шинжээчид үздэг байна. Тэрээр "Оддын гаргасан алдаа" кинонд тоглохдоо 20 настай байсан бол Шейлэн Вудли түүнээс хоёр эгч буюу 22-той байжээ.

Одоо тэднийг дэлгэцнээ дахин харах л үлдлээ heart

"The Divergent Series: Allegiant" киноны трэйлер:

 

#Кино #Movie #TheFaultinOurStars