Яаж Facebook буюу цахим орчинд аюулгүй байх вэ?


С.Ариунзул | YOLO.MN
2017-09-22

Цахим орчин дотроос Facebook бол бидний ихэвчлэн ашигладаг цахим сүлжээ бөгөөд цахим орчинд хурдацтай өсөж буй томоохон сайт юм. Тооцоолж үзэхэд өдөр болгон 250'000 орчин шинэ хэрэглэгч нэмэгддэг. Харин 2017 оны 9 сарын байдлаар 2.01 тэрбум гаран хэрэглэгч бүртгэгдсэн байна. Энэ нь амжилт боловч аюулгүй байдлын тал дээр сөрөг үр дагавартай юм.

Facebook-ыг ашигласнаар "холыг ойртуулдаг", танин мэддэг, хуваалцдаг. Гэвч тэр дунд "муу" зүйл олон байдаг. Мөн бидний ихэнх мэдээлэл Facebook Profile-д байдаг учир таны Facebook-ээр өөр хүн нэвтрэн ороход ч "дөхүүлж" өгдөг байна.

Иймээс та бүхэндээ Facebook-т өөрийгөө хамгаалах аргуудаас зөвлөе.

1. Танихгүй хүнтэй харилцахгүй, мэдэхгүй найзын хүсэлтийг авахгүй байх

Найзтай болох гоё ч огт танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг аль болох авахгүй байх хэрэгтэй. Хувийн мэдээлэл, нууц зэргээ алдахгүй байхад тустай.


2. Янз бүрийн элдэв групп-т элсэхгүй байх

Зөвхөн шаардлагатай, хэрэгтэй групп-тээ элсээрэй.


3. Хувийн тохиргоо

-Profile-ийн нууцлал.
Гаднаас линкээр profile-руу очих, утасны дугаараар болон и-мэйл-ээр таны profile-ийг хайж олохыг зөвшөөрөх, хаах тохиргоог өөрчлөхдөө Privacy Setting and Tools цэсрүү орно.

Who can look me up? тохиргоонуудыг Friends болгож өөрчилнө. Ингэснээр и-мэйл болон утасны дугаараар хайлт хийхэд таны Profile илрэхгүй болно.

-Хэн тань руу найзын хүсэлт илгээж болох вэ ?
Ихэнх хүмүүсийн facebook profile-руу шууд найзын хүсэлт илгээх боломжтой байдаг. Харин зөвхөн найзын найзууд найзын хүсэлт илгээх боломжтой болгож болно.
Үүний тулд: Privacy Setting and Tools цэсрүү орно. Who can contact me буюу who can send me friend request гэсэн тохиргоог Найзын найзууд болгон өөрчилнө.

-Би хаана нэвтэрсэн байна вэ ?
Уг тохиргоо нь таны Facebook-д нэвтрэн орсон төхөөрөмжийн жагсаалтыг харуулна. Хэрвээ жагсаалт дунд таны нэвтэрч ороогүй төхөөрөмж байвал тус төхөөрөмжийг жагсаалтнаас хасаж болно.
Үүний тулд: Security and Login цэсрүү орно. Where you're logged in тохиргоонд байгаа жагсаалт дундаас өөрийн хасах төхөөрөмжийн ард байгаа 3 цэгийг дарна. Дээрх үйлдлийг хийснээр Not you? Logout гэж гарч ирэх бөгөөд уг үйлдлийг гүйцэтгэснээр тус төхөөрөмж хасагдах болно.

- Block хийх
Block гэдэг нь хаах, хязгаарлах гэсэн утгатай бөгөөд хэн нэгэн танд төвөг удвал Block хийхэд л хангалттай.
Үүний тулд: Blocking цэсрүү орно. Block users хэсэгт Block хийх хүнийхээ нэрийг бичнэ. Гарч ирэх хүмүүсийн profile дундаас Block хийх хүнийг сонгон Block товч дээр дарна

#Facebook # Social #Safely