Дэлхийн хэмжээнд сэтгэе


Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж буй Монгол улсын төлөөлөл болсон амжилттай яваа илтгэгч нараас мэдлэг, туршлага хуримтлуулж, санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, эргэх холбоотой манлайллыг үүсгэн, шинэ санаа сэдлээр өөрийгөө бөмбөгдөж, танилын хүрээгээ тэлэх зорилготой  "Маргаашийн Манлайлал" үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдөр болох гэж байна.

Арга хэмжээний зочин  илтгэгчдийг танилцуулахад

- "Дэлхийд өрсөлдөхүйц монгол залуус" сэдвээр эдийн засагч, нийтлэлч Б.Жаргалсайхан
- "Дэлхийд ноёрхож буй Монголчууд" сэдвээр Монголын Оюун Ухааны Академийн ахлах багш, дасгалжуулагч  Б.Баасандорж
- "Залуусын нийгмийн оролцоо" сэдвээр Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл
- "Боломжийн цар хүрээ" сэдвээр "Лантуун Дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан
- "Яагаад бидэнд илүү их хамтын ажиллагаа хэрэгтэй вэ?" сэдвээр Unread.today сайтын үүсгэн байгуулагч Б.Ундрал нар оролцох юм.

Энэхүү арга хэмжээнд оролцосноор:

- Cалбартаа манлайлагч илтгэгчдийн лекц
- Байгууллагуудын хөнгөлөлтийн эрх
- Гарын бэлэг
- Нетворкинг арга хэмжээ / мэргэжил болон сонирхол нэгтэй хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ тэлэх/
- Cover дуучин
- Төгөлдөр хуурч
- Coffee Brunch /өдрийн цай/
- Жазз хөгжмийн хамтлагууд хүрэлцэн ирнэ.

Тасалбар бүрт дагалдах байгууллагуудын хөнгөлөлтийн эрх

1) Залуусын хамгийн их очдог газар болох "Циферблат"-д 2 цаг үйлчлүүлээд "Маргаашийн Манлайлал" арга хэмжээний таксыг үзүүлээд 1 цаг үнэгүй үйлчлүүлэх эрх.
2) "Rainbow frozen yogurt and cafe"-н том аягатай зайрмаг 10%, кофе 10% хөнгөлүүлж авах эрх.
3) Монголын Оюун Ухааны Академийн насанд хүрэгчдийн ангид 10% хөнгөлөлттэй үнээр суралцах эрх зэрэг тус тус багтаж байна.

Зохион байгуулагдах газар: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
Зохион байгуулагдах өдөр: 2017 оны 9-р сарын 30-ний 13:30 цаг
Тасалбар: 15.000 төгрөг

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Холбоосоор орж анкет бөглөнө.

Зөвхөн танд зориулсан гарын бэлэг байгаа учир нэрээ зөв бичнэ үү!

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Маргаашийн манлайлал фейсбүүк эвентэд нэгдээрэй.

Дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн шилдэг залуустай өрсөлдөхүйц боловсон хүчин болцгоое!

#МаргаашийнМанлайлал #Debate