O.Төгсжаргал: 200 хүрэхээр нь үзэсгэлэн гаргана


Үжин | YOLO.MN
2016-04-14

Бид өмнө нь“Миний хобби” буландаа тасалбарын цуглуулгатай охиныг урьж та бүхэнд танилцуулсан билээ.

Харин энэ удаад 33-р сургуулийн сурагч, мөн л сонирхолтой хоббитой О.Төгсжаргалтай ярилцлаа. Тэрээр орон орны мөнгөн тэмдэгт цуглуулдаг бөгөөд одоогоор түүний цуглуулганд 60 гаруй улсынх бий.

YOLO: Хэзээнээс энэхүү сонирхолтой цуглуулгаа эхлүүлсэн бэ?
Хоёр жилийн өмнөөс л цуглуулж эхэлсэн дээ. Анх бол мэдээ доллар, юань, вон зэрэг л байдаг байлаа.

YOLO: Цуглуулгаа хэрхэн арвижуулдаг вэ?
Аав маань гадаадын улс руу ажлаар их явдаг юм. Тэгээд ирэхдээ надад мөнгөн тэмдэгт авчирдаг. Миний цуглуулгыг мэддэг болсон найз нөхөд танилууд маань ч цуглуулганд маань нэмэрлэдэг болсон шүү. Аа бас надтай адилхан цуглуулга, хоббитой хүүхдүүд байна аа. Тэдэнтэй заримдаа солилцдог юм хэхэ. Одоогоор 40 гаруй мөнгөн тэмдэгт байна. Гэрт 20 гаруй нь дугтуйтай байгаа.

YOLO: Мөнгөн тэмдэгтүүдийг би анзаарлаа л даа. Зарим нь бүр гял цал гоё юм аа?
Баян чинээлэг улсын мөнгө цаанаа өөр байгаа биз дээ хэхэ. Яг л гоё тасалбар шиг харагдана. Харин ядуу буурай орных бол муу цаастай байх жишээтэй. Тэгэхээр тухайн улсын хөгжил нь мөнгөн тэмдэгтээсээ шууд харагдаж болохоор байгаа биз.

YOLO: Тийм байна. Үүнийгээ хэрхэн хадгалдаг вэ?
Одоогоор бол дугтуйнд л цуглуулж байна. Гэхдээ мөнгөн тэмдэгтийн зориулалтын альбом байдаг юм. Түүнийг ойрын хугацаанд авна даа.

YOLO: Тэр улсын л мөнгөн тэмдэгтийг олоод авчих юмсан гэсэн нь байна уу?
Латин Америкийн орнуудын мөнгөн тэмдэгтийг л авмаар байна. Нутаг дэвсгэр хол болохоор олох боломж нь тааруу юм. Мөн Казахстан улсын мөнгөн тэмдэгт ойрын хугацаанд олж авна гэж бодож байна.

YOLO: Чиний хувьд хамгийн дурсгалтай нь аль нь вэ?
Энэтхэг мөнгө. Манай сургуульд багшилдаг байсан Энэтхэг багш Мартинаас “Монгол мөнгөөр солих энэтхэг мөнгөн тэмдэгт байна уу” гэхэд надад зүгээр бэлэглэж байсан юм. Мөн хуучны Чехословак улсын дээр үеийн мөнгөн тэмдэгтийг надад өвөө маань өгч байсан юм.

YOLO: Одоо хоббигоо хэрхэн өргөжүүлье гэж бодож байна.
Ижилхэн хоббитой хүмүүстэй холбоо тогтоогоод, цуглуулгаа нэмье гэж бодож байна. Мөн 200 гаруй хүрэхээр нь үзэсгэлэн гаргана даа. yes

YOLO: Тэгвэл хэн нэгэн хүн чамд ховор мөнгөн тэмдэгт бэлэглэвэл чи их баярлах нь ээ?
Тэгнэ шт. Маш их баярлана. Гэхдээ эхлээд надад ямар мөнгөн тэмдэгт байхгүйг асууж мэдэх хэрэгтэй байх хэхэ. cheeky

YOLO: Хоббиныхоо талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Чамд амжилт хүсье.
За баярлалаа. wink

Хэрэв чи өөрийн сонирхолтой хобби болон цуглуулгаа бусадтай хуваалцахыг хүсвэл манай редакцийн фэйсбүүк хуудас болон yolo@mongolcontent.mn хаяг руу цахим шуудан илгээж бидэнтэй холбогдоорой wink

#Hobby #Хобби #Цуглуулга #Collection #Money #Мөнгө