БЗД-ийн 44-р сургуулийн "СӨУЗ-ийн нээлттэй өдөрлөг"-ийн эргэн тойронд


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-09-21

Сурагчийн ширээн дэхь дурсамж гэдэг ахиад олдохгүй хамгийн сайхан дурсамж байдаг билээ. Алдаа оноо, инээд хөөр, уйтгар гуниг хосолсон арван хоёр жил. Инээж хөхөрч сахилгагүйтэн явах хүүхдүүд гаднаа тоглож наадахаас өөрийг мэдэхгүй мэт харагдавч дотроо тэд ихийг бодож олныг тунгааж агуу зүйлий хийхээр хөдөлмөрлөж байдаг.

Эдгээр сурагчдын нэгээхэн жишээ болсон БЗД-ийн БСШУСЯ-ны харъяа Үндэсний лаборатори 44-р сургуулийн Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл /СӨУЗ/-ийн хүүхдүүдийн зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгөөс 2017.09.20-ны өдөр хийсэн сурвалжилгаа толилуулъя.

Уг өдөрлөгт тус сургуулийн 9,10-р ангийн нийт 360 орчим сурагч оролцов. Өдөрлөгийн гол зорилго нь сурагчдад “Сайн дурын ажил гэж юу вэ? Хэрхэн сайн дурын ажил хийх вэ? Сайн дурын ажил нь бидэнд ямар хэрэгтэй вэ?” гэсэн мэдэгдэхүүнийг өгөх мөн сургуульдаа үйл ажиллагаа явуулдаг клубуудыг танилцуулж бүртгэл авах байлаа.

44-р сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах клубууд:

- Өсвөрийн Улаан Загалмай
-"Ногоон төгөл" эко клуб
- Эрүүл мэндийн клуб
- Уран зургийн клуб
- Илтгэх урлаг мэтгэлцээний клуб
- "Хууль сахиулах" клуб буюу School Police
- "Хүүхэд хөтөч" клуб
- "Цэцэгч" клуб
- "Өсвөрийн сурвалжлагч" клуб

Клубуудын бүртгэлээс гадна өөр нэгэн сонирхол татахуйц зүйл нь зочин илтгэгчид байсан юм. Зуны турш маш олон арга хэмжээн дээр урилгаар илтгэл хэлэлцүүлсэн өсвөр насны шинэ зууны шинэлэг манлайлагчид уг өдөрлөг дээр хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлж дүү нарынхаа оюунд нь хөрөнгө оруулахын хамтаар урам өглөө.

Хүүхдүүд өөрөөсөө хэд дахин ах эгч хүмүүсийн үгийг сонсохдоо түүнийг дарамт мэтээр хүлээж авдаг бол үе тэнгийн болон ганц хоёр насаар ах эгч хүний үгийг өөртөө тусгаж авах нь хурдан байдаг байна.

Зочин илтгэгчидийг танилцуулвал:

iVolunteer санаачилгын сошиал медиа маркетер, блоггер "Баттулгын Чандмань"

Тэрээр сурагчдад "Сайн дурын ажил гэж юу вэ? Сайн дурын ажил бидэнд ямар хэрэгтэй вэ?" сэдвээр илтгэл хэлэлцүүлж мэдэгдэхүүн олголоо.

 

 

 


 


Зундуйн Чингис-Од

We Can Do ТББ-ын үүсгэн байгуулагч, ерөнхий ахлагч

Complex сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирал

11-р сургуулийн төгсөх ангийн сурагч тэрбээр насандаа баймгүй их амжилтад хүрсээр байгаа билээ.


Эрдэнэбилгийн Дөлгөөн

Тэрбээр Сант сургуулийн 12-р ангийн сурагч бөгөөд мөн л шинэ цагийн залуу манлайлагчдын нэг юм. FARO сургалтын төвийн сурталчилгааг хариуцан авч "Бид тэтгэлэг авч чадна" арга хэмжээг албан ёсоор зохион байгуулсан. Энэ 11-р сард Х.Идэрийн хамт Монгол улсаа төлөөлж Испани хотноо зохиогдох НҮБ-ын загвар хуралд оролцох гэж байгаа бөгөөд "Мөрөөдөлд хүрэх зам" төслийн санаачлагч ажээ.

Төслийнхөө хүрээнд 2017.10.07-ны өдөр "Мөрөөдөлд хүрэх зам" ОУ-ын боловсролын өдөрлөг зохион байгуулахаар баг хамт олны хамтаар шаргуу хөдөлмөрлөж байна.

44-р сургуулийн сурагчдад Э.Дөлгөөн нь "Мэргэжил сонголт" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.


Хосхүүгийн Идэр

Хосхүүгийн Идэр нь Улаанбаатар Элит Олон Улсын Дунд сургуулийг саяхан төгссөн бөгөөд TEDxYouth@EUTS-ийн хамгийн залуу илтгэгч билээ.

Тэрээр насандаа баймгүй ололт амжилттай, олон ч сонирхолтой түүхтэй, үнэхээр л шинэ цагийн манлайлагчдын нэгээр тодордог. Х.Идэр нь Milan Model United Nations 2016 ба Cambridge-н Их Сургуулийн НҮБ-н загвар хуралд эх орноо төлөөлөн оролцсон хамгийн анхны Монгол хүн юм.

Үүгээр ч зогсохгүй "Монгол дархлаа" гэх гайхалтай төслийг санаачлагч бөгөөд TEDx ба "International Festival Of Language and Culture" фестивалийн зохион байгуулагч, "World Scholar Cup"-ийг хамгийн анх Монголд оруулж ирсэн маш арвин туршлагатай, үеийнхнийгээ манлайлдаг чадварлаг залуу юм.

Энэ манлайлагч хөвгүүн маань сурагч дүү нартаа зориулж урам хайрлаж, итгэл найдвар төрүүлэхүйц сэтгэл хөдөлгөсөн гайхалтай илтгэл хэлэлцүүллээ.










СӨУЗ-ийн нээлттэй өдөрлөгийн зохион байгуулагчид илтгэгчидийн хамтаар

СӨУЗ-ийн нээлттэй өдөрлөгийн зохион байгуулагчид илтгэгчидийн хамтаар


БЗД-ийн 44-р сургуулийн СӨУЗ-ийн гишүүд зочин илтгэгчиддээ Улаанбаатар принт, Xerox document center-н Цор ганц дэвтрээр бэлэг барьжээ

БЗД-ийн 44-р сургуулийн СӨУЗ-ийн гишүүд зочин илтгэгчиддээ Улаанбаатар принт, Xerox document center-н Цор ганц дэвтрээр бэлэг барьжээ







Уг өдөрлөг 9,10-р ангийн сурагчдаас маш сайн гэсэн үнэлгээ авч алга нижигнүүлэн таших чимээнээр өндөрлөсөн бөгөөд сурагчдын сэтгэгдлээс сонирхуулъя

Б.Анударь: /10в анги/
Өнөөдрийн илтгэл маш их таалагдлаа. Бүх илтгэлүүд амьдралд маань түүнчлэн мөрөөдлийн мэргэжилдээ хүрэхэд минь жаахан ч болов зөвлөмж болж өгсөн.  Хэрхэн яаж өөрийн хүссэн сургуульдаа орох вэ  гэх мэт ер нь амьдралд хэрэгтэй зөвлөмжүүдийг өгч чадсан. Бас уг өдөрлөгт оролцсоноороо сайн дурын ажил хийх их сонирхолтой боллоо. Цаашдаа ч мөн адил өшөө олон илтгэлүүдийг сонсмоор байна. Өнөөдөр ирж илтгэл тавьсан бүх хүмүүстээ баярлалаа.

С.Ану: /10б анги/
Юуны түрүүнд дөрвөн илтгэгчиддээ маш их баярлалаа. Өнөөдрийн илтгэл үнэхээр сайхан болж өнгөрсөн. Магадгүй энэ илтгэлийг сонссон хүүхдүүд одоо мөрөөдөл зорилгоо тодорхойлж ойлгосон байх. Би ч мөн адил их юм ухаарч ойлгосон шүү. Хамгийн сүүлд нь энэ илтгэлийг зохион байгуулсан СӨУЗ-ийн гишүүддээ баярлалаа.

А.Энэрэл:
Өнөөдөр үнэхээр их юм олж мэдэж авлаа. Саяхан тэтгэлэг авна чадна гээд л мөрөөдөөд явж байсан. Даан ч чадахгүй юм байна гээд л шантраад байж байтал өнөөдөр мундаг хүмүүс ирээд илтгэлийг нь сонсоод бодож байсан бүх юм өөрчлөгдсөн. Бас мэргэжлээ яаж сонгох вэ гээд яг бидний үеийнхэнд тулгарч байгаа чухал асуудлаа шийдэхэд  тусалсан. Бидэнд үнэхээр хэрэгтэй өдөрлөг зохиогдлоо. СӨУЗ-ийн дарга Б.Намуун эгчдээ баярлалаа.

Энэ бол 360 гаруй догдолж хөөрөн алга ташсан хүүхдүүдээс ердөө гуравхан хүүхдийн төлөөллийн үг билээ. БЗД-ийн 44-р сургуулийн сурагчид сэтгэл хангалуун гэр лүүгээ харьцгаалаа. Сурагчиддаа амжилт хүсье.smiley

#44School #Open #Event