BTS хамтлаг дахин рекорд эвджээ


Э.Цовоо | YOLO.MN
2017-09-20

Солонгос улсын алдарт хөвгүүдийн хамтлаг BTS өчигдөр буюу 9-р сарын 18-ны өдөр "DNA" гэх дуугаараа шинэхэн эргэн эрэлтээ хийсэн билээ.

Харин тэдний энэ  дуу нь цацагдсан дариудаа буюу 24 цагийн дотор YouTube хуудаснаа  20,975,068 хандалт авчээ. Энэ нь 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан K-POP  дуу болж байгаа ба үүгээр ч зогсохгүй дэлхийн бүх цаг үеийн хамгийн их хандалт авсан дууны тавдугаарт бичигдэж чаджээ.

Тэдний "Her" хэмээх альбом нь 73 орны "ITunes"-д нэгдүгээрт бичигдэж, "UK ITunes"-д нэгдүгээрт орсон анхны K-POP хамтлаг юм.

Тэдний шүтэн бишрэгчид буюу "ARMY" нар болон BTS хамтлагтаа баяр хүргье!

#BTS #DNA #Song