ЭЕШ-д санаа зовох зүйлгүй боллоо


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-09-19

-Шинэ найзуудтай болж шилдэг багш нараар хичээл заалгаарай-

Ирэх хавар болон ЭЕШ-даа санаа тань битүүхэн зовж байна уу. Яг үнэндээ санаа зовоод байх зүйлгүй юм. ЭЕШ-д шат дараалалтайгаар, маш сайн бэлтгэдэг “ЗИРВЭ” сургалтын төвийг санал болгож байна.

"Зирвэ" сургалтын төв 2013 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тус тус үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус сургалтын төв нь 10-р сар хүртэл ЭЕШ-д бэлтгэх сургалтдаа элсэлт авдаг бөгөөд сургалт 10-р сараас 6-р сарын дунд бүтэн найман сарын хугацаанд үргэлжилдэг. Энэхүү хугацаанд ЭЕШ-д санаа зовох зүйлгүй болно.

Өөрөөр хэлбэл урт хугацааны сургалтын давуу тал нь хүүхэд удаан хугацаанд тогтмол хичээллэснээр системтэй мэдлэг эзэмшиж, хангалттай асуулт даалгавар дээр ажилласнаар өндөр үр дүнд хүрэх юм. Тиймээс энэхүү боломжийг “Зирвэ” сургалтын төв бүрэн хангаж өгдөг. Тухайлбал, 1-2 сарын хугацаанд хүүхэд математикийн хичээлийн бүх сэдвийг судалж дуусах боломжгүй. Сургалтын төв шахуу хөтөлбөрөөр зааж дуусгасан ч хүүхэд ачааллыг дийлэхгүй дахиад хоцорч эхэлдэг.

Мөн тус төвийн багш нар хүүхдэд зөвхөн сонгосон хичээлийг нь заахаас гадна тэдний хүмүүжил, төлөвшилд давхар анхаарч ажилладаг.

"ЗИРВЭ" сургалтын давуу тал

1. Олон жилийн дадал туршлагатай багш нартай.
2. ЭЕШ-д тохиолдож болох бүх сэдвийг нэг бүрчлэн нарийн гүнзгий системтэйгээр заадаг.
3. Тогтмол ЭЕШ-ын жиших сорил авдаг.
4. Үндсэн хичээлийн цагаас гадна асуулт тест ажиллах давтлагын цагтай.
5. Үндсэн хичээлээс гадна давтлага хийх тусгай анги танхимтай.
6. Амжилтад хүрэх зам, мэргэжил  сонголт, хичээл хийх аргачлал, хүүхэд – гэр бүлийн харилцаа гэх мэт сэдвүүдээр семинар явуулдаг.
7. Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад боловсролын зөвлөгөө өгдөг.
8. Эцэг эхтэй байнга харилцаа холбоотой байдаг.
9. Цэвэр тохилог орчинтой.

Сургалтын үндсэн чиглэл нь:

- математик
- физик
- хими
- англи хэл
- монгол хэл
- нийгэм
- биологи гэсэн тус хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэдэг. Үүний зэрэгцээ
Эмпати сургуулиудын элсэлтийн шалгалт,
SAT SUBJECT TESTS – математик, физикийн шалгалт,
МОНБУШО – математик, физикийн шалгалтад бэлтгэх сургалтууд давхар явуулдаг.

Сонирхуулахад, нийт хичээллүүлсэн хүүхдүүдийн талаар анализ хийхэд тус төвд тууштай явсан ихэнх хүүхдүүдийн ШАЛГАЛТЫН ОНОО 650-ААС ДЭЭШ байжээ.

"Зирвэ" сургалтын төвийн фэйсбүүк хуудас
"Зирвэ" сургалтын төвийн цахим хуудас






#Зирвэ #educational #Teenagers