5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

“ХАЙРЫН КЛУБ” уран сайхны кино нээлтээ хийлээ


Сондор | YOLO.MN
2016-04-13

Өсвөр насны тэр дундаа ахлах ангийн хүүхдүүдийн мөнхийн сэдэв бол найз, үерхэл нөхөрлөл, хайр дурлал шохоорхол байдаг билээ. Тэр бүгдийг тод томруунаар харуулсан, UUKHAI pictures болон YOLO.mn сайтын хамтын бүтээл “Хайрын клуб” УСК Тэнгис кинотеатрт өчигдөр нээлтээ хийлээ.

Өсвөрийн залуусын тухай кино болоод ч тэр үү өсвөрийнхөн энд цугласан байлаа. Кино уран бүтээлчид тайзнаа баярын цэцгээ гардан аваад киногоо тухлан сууж таалан соёрхохыг хүссэнээр үзэгчид “Хайрын клуб”-ээр аяллаа.

Жирийн сурагч Амараа болон сургуулийн бүх охидын харцыг булаадаг Содоо нар сургуулийн “Номын клуб”-т орсноор бүх үйл явдал эхэлнэ. Тус номын клубын ахлагч, санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиуны төлөвлөсөн зүйл нурсны улмаас яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно. Энэ явдлаас цааш учир нь үл мэдэгдэх сонин бөгөөд сонирхолтой үйл явдлууд ар араасаа ундарна. Үүнээс цаашхийг бүх кинотеатруудаар гарч байгаа “Хайрын Клуб” УСК-аас үзээрэй.

Нээлтийн фото сурвалжлагаас:












#Найз #Friend #Хайр #LOVE #Шохоорхол #Итгэл #Trust #LoveClub #Movie