Киноноос дутахааргүй хийгдсэн НҮД БАЯСГАМ загварын 10 СУРТАЛЧИЛГАА


Өсвөрийн сэтгүүлч Э.Энхбазар | YOLO.MN
2017-09-14

Загвар гэх томоохон ертөнц дунд CAMPAIGN буюу сурталчилгаа гэдэг зүйл маш чухал орон зайг эзэлдэг. Тоо томшгүй олон брэнд олон сурталчилгаа дундаас киноноос дутахааргүй хийгдсэн буюу гайхалтай өгүүлэмжтэй 10 сурталчилгааг хүргэж байна.

1. "Reincarnation," film by Karl Lagerfeld-CHANEL

"Paris-Salzburg 2014/15" хотноо болсон Chanel брэндийн загварын шоунд зориулан хийгдсэн сурталчилгаа юм. Чадварлаг дизайнер Карл Лагерфельд найруулж загвар өмсөгч Кара Делевин болон дуучин Фаррел Уильямс нар дүр бүтээсэн юм. Австрийн гүнж Элизабетийн дүрийг чадварлаг бүтээж чамлахааргүй сайн дуулдаг гэдгээ ч Кара энэ сурталчилгаагаар баталсан юм.
Дууны нэр: CC The World


2. Coco Mademoiselle: The Film – CHANEL

"Coco Mademoiselle Chanel" үнэртэнд зориулан хийгдсэн 2011 оны сурталчилгаа юм. Сурталчилгаанд жүжигчин Кира Найтли дүр бүтээсэн бөгөөд чадварлаг зураглал, час хийсэн харц, шинэлэг орчин гээд л гайхалтай бүхнийг энэ сурталчилгаанаас харж болох юм.


3.Fendi - Invito Pericoloso

"Fendi Fall\Winter 2013/14" загварын шоунд зориулан дизайнер Карл Лагерфельд найруулан бүтээгдсэн сурталчилгаа юм. Загвар өмсөгч Кара Делевин болон Саския де Брау нар дүр бүтээсэн бөгөөд нууцлагдмал харш, тансаг эдлэн, гайхалтай загварыг энэ сурталчилгаанаас харж болох юм.


4. Balmain x H&M

Залуусын сонголт Balmain болон H&M нарын хамтарсан томоохон төсөлд зориулан хийгдсэн сурталчилгаа юм. Загвар өмсөгч Кендалл Женнер болон Balmain брэндийн бүтээлч захирал Оливье Ростенин нар дүр бүтээсэн тус сурталчилгаанаас өнгө будгын хослол болон эрч хүч, хөдөлгөөний хурдыг үзэж болох юм. Кендаллийг томоохон сорьж чадсан сурталчилгаа гэж би хувьдаа боддог.


5. KENZO World - The new fragrance

Алдарт найруулагч Спайк Жонзе найруулж жүжигчин, бүжигчин, модель Маргарет Калли дүр бүтээсэн уг сурталчилгаад эмх замбараагүй бүжгийн хөдөлгөөнийг гоёмсог даашинзтай гайхалтайгаар цогцлоосон юм.
Дууны нэр: Mutant Brain (feat Assassin)


6. Gucci Spring Summer 2016 Campaign Film

Глен Лухфордын найруулсан уг сурталчилгаанаас өнгөлөг намрын өдрүүд болон эрч хүч энергиэр дүүрэн залуус, эрээн мяраан хэр нь цэгцтэй чөлөөтэй загваруудыг харж болох юм.


7. MIU MIU

"Miu Miu Fall Winter 2015" загварын шоунд зориулан хийгдсэн уг сурталчилгаанаас “ДОНЖ” гэдгийг тодоор харж болох юм. Шинэлэг загварууд болон Давтагдашгүй зураглал, гайхалтай моделиуд…


8. Rihanna for DIOR Secret Garden IV

Тансаг час улаан даашинз, бүдэг сарны гэрэл, Барокко стилийн ордонг уг сурталчилгаанаас тодоор мэдэрч болно. Дуучин Рианна чадварлаг модел болж чадна гэдгээ уг сурталчилгаагаар харуулсан юм. Магадгүй тэр энэ үеэс л загварын амтанд орсон байх.


9. Dior - Secret Garden 2 Versailles

Тиймээ, мэдээж DIOR брэндийн "Secret Garden" төсөл Fall Winter 2013 загварын шоунд зориулан хийгдсэн уг сурталчилгаанаас 60-аад оны өнгө аяс болон эмэгтэй хүний гоо сайхан, нууцлаг гэмээр загвар, орчинг харж болох юм.  


10. "From London with Love" | Starring Romeo Beckham

Зул сарыг санагдуулам уг сурталчилгаа бол Burberry брэндийн 2014 онд хийгдсэн томоохон төслийн сурталчилгаа юм. Хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн хүү Ромео Бекхэм дүр бүтээсэн уг сурталчилгаанаас ид шид, тансаг цув болоод гайхалтай баяр хөөр аз жаргалыг харж болох юм.

#Movie #Reclame #Fashion