Эрүүл мэндээ тодорхойлох ЭНГИЙН ТЕСТҮҮД


Аска | YOLO.MN
2017-09-13

Бид та бүхэнд энгийн сорилуудаар эрүүл мэндийнхээ байдлыг хэрхэн шинжиж болох талаар толилуулж байна.

1. Дараах дүрсийг 3-5 алхмын зайнаас хараарай. Хэрхэн харагдаж байна вэ? Зарим зураасууд бусдаасаа бүдэг эсвэл тод байна уу? Тийм байвал нүдний эмчид хандаарай. Харааны гажиг буюу астигматизм үүссэн байж магадгүй юм.


2. Тэгш газар сууж гарныхаа хурууны үзүүрээр хөлний хуруунууддаа төвөггүйхэн хүрч чадаж байна уу? Хэрэв тийм бол бие чинь уян хатан, эрүүл чийрэг байна гэсэн үг. Үгүй бол дасгал хөдөлгөөн хийж үе мөчний үрэвсэлт өвчнүүдээс сэргийлээрэй.


3. Чимээгүй орчинд сууж бугуйн дотор хэсэгт хуруугаар зүрхний цохилтоо мэдэр. Минутанд хэд цохилж байгааг хэмж. Цохилт 60-100 хооронд байвал хэвийн гэж үзнэ. Түүнээс их эсхүл бага байгаа тохиолдолд  даралтны асуудал байж болзошгүй тул эмчид хандаарай.


4. Хүйтэн усыг аяаганд хийгээд хуруунуудынхаа үзүүрийг 30 секунд дүрэхэд цагаан эсхүл хөх өнгөтэй болж хувирч байвал цусны эргэлтийн асуудал байж болзошгүй юм.


5. Шүдэнзийг асаагаад урт амьсгаа хамраараа авч амаараа удаан гарган үлээхэд шүдэнз унтарч байна уу? Үгүй бол тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал эсхүл бусад ямар нэг архаг өвчний улмаас амьсгалын замын тогтолцоонд асуудал үүссэн байх магадлал бий.


6. Хөлөндөө хуруугаар дараад авахад хэдэн секундээс илүү удаан хонхойж байвал хавагнаж байна гэсэн үг. Тиймээс давс болон бэлэн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаарай.

#Health #Teenagers