TedxYouth@KhasbaatarSt арга хэмжээ Shaping the future уриан дор зохиогдоно


О.Дорж | YOLO.MN
2017-09-12

Есдүгээр сарын  16-нд Монголд нэгэн гайхамшигтай арга хэмжээ болох гэж буй  аж. 

Та бүхэнд маань танил болсон Tedx нь TedxYouth@KhasbaatarSt нэрэн дор дахин зохиогдох гэж байна.
 
• Ирээдүйд биднийг ямар шинэлэг зүйлс хүлээж байна вэ? 
• Өөрийн ирээдүйг бүтээхэд өнгөрснөөс хэрхэн суралцаж болох вэ? 
• Бидний ирээдүйд ямар шинэлэг технологи бий болгож, бидний амьдрал хэр их өөрчлөгдөх бол? 
• Хувь хүн бүр ирээдүйгээ бүтээхэд хэрэг болох эдгээр асуултуудаас эхлээд дэлхий нийт, нийгэм эдийн засаг, өнгөрсөн түүх соёл ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар 7 илтгэгч, 3 үзүүлбэр, 100 гаруй бусад үзэгчидтэй хамт эргэцүүлэн бодож, хариулт олох боломжийг олгож байгаа аж. 
 




TEDхYouth@KhasbaatarSt -ын талаар:

TEDxYouth@KhasbaatarSt зохион байгуулагч хамт олон TED-ээс албан ёсны эрхтэйгээр Youth буюу Залуучуудад зориулсан арга хэмжээг 2017 онд анх удаагаа зохион байгуулдаж байна. 

Энэ удаагийн арга хэмжээнд бидний илтгэгчид "Ирээдүйг бүтээх" талаар өөрсдийн үзэл бодол, туршлага, баримт, нотолгоондоо тулгуурлан ярих болно. 

TedxYouth@KhasbaatarSt нь таны амьдралдаа хийсэн хамгийн ухаалаг алхам болох бөгөөд таны ирээдүйдээ оруулсан маш том хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

#TedxYouth@KhasbaatarSt #Action