Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ


Сондор | YOLO.MN
2016-04-13

Монголын цахим спортын хөгжлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ. Тэмцээн CS:GO, Dota2, LoL, World of Tanks, NBA, FIFA гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд оролцогчид багаар болон ганцаарчилсан төрөлд өрсөлдөж болно.

Тэмцээний бүртгэл 2016 оны дөрөвдүгээр сарын 11-18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин урьдчилсан шатны тоглолтууд онлайнаар явагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхэлнэ. 

2016 оны ICT Expo-ийн үеэр буюу тавдугаар сарын 17-22 -ны өдрүүдэд аваргын төлөөх тоглолтууд "Мишээл экспо"-д болох юм. Аваргын төлөөх тоглолтыг GoGo мэдээний агентлаг шууд дамжуулан хүргэнэ.

Тэмцээнд бүртгүүлж, дүрмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол MESDF-ийн цахим хуудсанд зочлоорой. wink

#eSport #Boys #Competition #Тэмцээн