Хүүхдийн УРЛАН БҮТЭЭХ төвийн ЭЛСЭЛТ ЭНЭ САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ үргэлжилнэ


Хүүхдийн урлан бүтээх төв 15 төрлийн ангидаа үнэ төлбөргүй элсэлт авч байна.

Монголын хүүхдийн урлан бүтээх төв  нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 1993 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой энэхүү сургалт нь долоо хоногт 2-3 удаа хичээллэнэ.

Бүртгэл есдүгээр сарын 15-ныг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болох бөгөөд дараах 15 төрлийн дугуйландаа 1-12-р ангийн сурагчдыг үнэ төлбөргүй элсүүлнэ. Бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамжтайгаа ирэхээ бүү мартаарай.

1. Уран зураг
2. Уран сийлбэр
3. Сүрлэн наамал
4. Сүрлэн сүлжмэл
5. Хүүхэлдэй бэлэг дурсгал
6. Баримал керамик
7. Уран хайчилбар
8. Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
9. Хувцас дизайн
10. Арьсан урлал, уран дархан
11. Нисэх онгоцны загвар зохион бүтээх
12. Авто машины загвар зохион бүтээх
13. Уран бичлэг
14.  Анхан шатны анги (1-4-р анги)
15. Чимэглэлийн уран зураг

Бүртгэлийн хураамж: 25000 төгрөг
Утас: (976) 11-325703, 11- 329426, 8928-2828 руу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

#ХүүхдийнУрланБүтээхТөв #Teenagers