iPhone ЦАРАЙ ТАНИХ систем ингэж ажиллана


Сондор | YOLO.MN
2017-09-11

Өнгөрсөн бямба гарагт iOS 11 үйлдлийн системийн Golden Master хувилбар задарч олон шинэ зүйлсийн талаар бид тодорхой ойлголттой болсон. Тэгвэл Apple-ийн царай таних систем хэрхэн ажиллах тухай мэдээлэл мөн задарчээ.

Бразил гаралтай iOS хөгжүүлэгч өөрийн Твиттертээ царай таних системийг харуулсан хэд хэдэн зураг, бичлэг тавьсан аж.

Хэдийгээр баттай болоогүй ч гэсэн нөгөөдөр өглөө гэхэд бид Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн танилцуулах шинэ бүтээгдэхүүнүүд, үйлдлийн систем зэргээс баттай мэдээллийг олж авна.

Харин тэр болтол...

#Iphone #FaceLock