Сайн найзын 4 ШИНЖ


Өсвөрийн сэтгүүлч Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-09-08

Хүн бүрт л найз нөхөд хэрэгтэй. Найз нөхөд нь ямар нэгэн асуудалтай тулгарсан үед туслах болон андын холбоо болж өгдөг. Мөн нэгдмэл хүсэл сонирхол, хоббитой найз ч байж болно. Харин чи магадгүй хүмүүстэй төдийлөн сайхан харилцаж чадахгүй, дотны найзаа олж авахад чинь харилцаа чинь саад болоод байгаа бол  чамд дараах зөвлөгөөг хүргэе.
Үүнд:

1. Бүү бухимд, тайван бай

Хэдийгээр энэ нь чамд хэцүү, бэрх санагдаж болох ч чамайг хэчнээн чанга ярих тусам хүмүүс чамайг сонсохгүй байж болох юм. Гэхдээ энэ бүгдэд бухимдах хэрэггүй, аливаад хандахдаа аль болох тайван байх хэрэгтэй. Чи өөрийнхөө хандлагыг өөрчилж чадвал сайн найзтай болж болно шүү дээ.


2. Зөв цаг, зөв газрыг сонгох

Аливаа зүйл, тэр ч байтугай асуудал шийдвэрлэхэд ч зөв цаг, зөв газар гэж байдаг юм. Хүмүүсийн яараагүй, өөр ажилгүй, завтай үеийг нь сонго. Түүнчлэн саад учруулахгүй байхуйц эвтэйхэн, нам гүм газрыг сонго.


3. Нэг асуудлаар тогтож ярилцах

Ярьж эхлэхээсээ өмнө юу ярихаа сайтар бодож, үг үйлдлээ цэгнэх хэрэгтэй.


4. Анхааралтай сонсох

Ямарваа нэгэн асуудалд хамгийн багадаа хоёр тал байдаг. Өөрөө ярьсныхаа дараа ярилцаж буй хүндээ ярих боломжийг олгож түүнийг заавал сонс. Ердөө ийм хэдхэн дүрмийг чи баримталж сурвал харилцааны тал дээр чи хүнээс доогуур  орох нь юу л бол.


Харилцааны тал дээр +A үнэлгээг авчихлаа гэж бодъё. Харин сайн найзаа таньхад ямарваа зүйл саад болоод байвал Yolo чамд тусалъя. Сайн найзууд дараах шинжийг агуулсан байдаг.

Үнэнч шударга байх. Сайн найз бол үнэнч байдаг. Тэдэнд чи хэн бэ, юутай вэ гэдгээрээ биш, харин байгаагаараа л таалагддаг. Тэд хэрэгтэй үед чинь ямар ч цаг үед чиний хажууд байж л байна.

Итгэл даахуйц найдвартай байх. Хэдийд ч чи өөрөөрөө байж, түүнд бүх цаг үед найдаж болно. Нэг ёсондоо сайн найз гэдэг нь найдвартай, итгэл даахуйц байдаг юм шүү дээ.
 
Сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх. Хүний сайн найз байна гэдэг үнэхээр гоё. Тэр ч утгаараа үүрэг хариуцлага ч нэмэгдэнэ. Гэхдээ нэгэнт л чи найзаа зөв сонгож жаргах үед нь жаргалыг нь хуваалцаж, зовох үед нь зовлонг нь нимгэлж, сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг үзүүлэхэд үргэлж бэлэн байх хэрэгтэй шүү.
 
Сайн найзуудын нөхөрлөл үнэхээр үнэ цэнэтэй. Насаараа үерхэл нөхөрлөлийн холбоотой хүмүүс тун олон байдаг. Магадгүй чи эмээ, өвөөгөөсөө болон тэдний үнэтэй нөхөрлөлөөс үлгэр жишээ авч найздаа (найзууддаа) амласан бол чиний амьдралын түүхийг хамтдаа бичилцэж байгаа сайн найзаа (найзуудаа) mention хийж баярлуулаарай.

#Best #Friends #Mode