Шинэ үг чээжлэх 10 АМАРХАН АРГА


Т.Тэргэл | YOLO.MN
2017-09-08

Бид аливаа гадаад хэлийг сурахад шинэ үг чээжилсэн байх нь чухал байдаг. "Хэлийг хэрхэн амархан сурах вэ?" гэсэн асуултуудыг олонтаа харлаа. Хүн бүр өөр өөр арга барилаар үг цээжилдэг тул бид дараах 10 аргыг хүргэж байна. Бүх зүйл амархан байдаггүй тул бүү шантраарай. Мөн үргэлж давтаж байвал илүү үр дүнтэй. Танд амжилт хүсье.wink

Жич: Маш энгийн жишээ авсан болно

1. Оюуны зураглал зур
Дээрх зурагт харагдаж байгаачлан үгэн хэлхээ хийх юм. Үүнийг өргөжүүлж өгүүлбэрээр нэг бүрчлэн задлан ойлгоорой.

2. Нүдээ анин зураглан төсөөл
Pen-Үзэг
Нүдэндээ үзэг төсөөлөөд "Pen" гэж чээжлэх хэрэгтэй. "Pen" гэсэн үг харвал шууд үзэг санаанд чинь орно.

3. Өгүүлбэрийг солих
- I hope it snows.
- I hope it’s OK with you.
- I hope you can make it. гэх мэт. Ингэснээр та “I hope” гэдэг үгийн холбоосыг мэдэх болно.

4. Хөгжилтэй аргаар сэтгэх
Та чээжлэх үгсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй.
Ball-Lemon-Flower-Sneeze                        Бөмбөг-Нимбэг-Цэцэг-найтаалгах
"Бөмбөг залж байтал бөмбөг маань хагараад нимбэг болчихлоо. Нимбэгийг базтал шүүс нь гоожоод газраас цэцэг ургав. Ямар гоё цэцэг вэ гээд үнэрлэтэл найтаалгав" гэх мэт төсөөлөн бодох хэрэгтэй.

5. Flashcard ашиглах
Цаасан дээр үгсээ нэг нэгээр нь бичин чээжилж болно. Цаас нь халаас болон цүнхэндээ хийж авч явж болох хэмжээтэй байвал илүү хялбар. Үүнийг заавал худалдаж авалгүй өөрөө хийсэн ч болно.

6. Үгийг чээжлэх хүртлээ бичих, чангаар хэлэх
Зарим хүн тухайн үгийг гараа чилтэл бичиж байж чээжилдэг. Мөн тухайн үгээ оролцуулж өгүүлбэр зохиовол бүр сайн чээжлэгдэнэ. Иймээс чээжлэх хүртлээ бич.

7.Сугалаа сугалах
Цаасны нэг талд төрөлх хэл нөгөө талд сурч буй хэлээ тэмдэглэн, хольж сугалаад чээжлээрэй.

8. Ном унших
Сурч буй хэл дээрээ ном унших хэрэгтэй. Мэдэхгүй үгээ орчуулаад л бай. Төд удалгүй та тухайн үгсээ цээжилж номоо төвөггүй уншдаг болно.

9. Aппликэйшн ашиглах
Цаас балтай нөхөрлөж амжихгүй байвал танд энэхүү аппликэйшнийг санал болгож байна.
App Store- https://itunes.apple.com/us/app/quizlet-flashcards/id546473125?mt=8
Play Store- https://play.google.com/store/apps/details?id=com.quizlet.quizletandroid

10. Шууд харах
Самбар дээр эсвэл ханан дээрээ эх хэл болон сурж буй хэлээ тэмдэглэн үргэлж харах хэрэгтэй. Мөн гэрийнхээ энд тэнд наасан ч болно.

#NewWorks #EasyWay #Memorize #Teenagers