ФОТО: Сайхан өтөлж буй ОДУУД ба ТЭДНИЙ ХӨГШИРДӨГГҮЙ НУУЦ


Аска | YOLO.MN
2017-09-07

Жуллиана Мур 56 нас

Жуллиана Мур нь 56 настай хэдий ч үзэсгэлэн төгөлдөр сайхан харагдахад нас нь түүнд огтхон ч садаа болдоггүй аж. Түүний залуу сайхан харагдах нууц нь спорт болон йогоор байнга хичээллэдэгт оршдог гэнэ.


Шарлийз Тэрон 41 нас

Авъяаслаг жүжигчдийн нэг Шарлийз Тэрон 41 настай бөгөөд "ганц хоёр үрчлээ бий болохоос бүү ай, энэ нь чиний давж туулсан зам, хураасан туршлагыг чинь илтгэдэг" гэж хэлжээ. Тэрээр дугуй унаж йогоор хичээллэдэг нь залуу сайхан харагдахад нь тусалдаг байна.


Уилл Смит 48 нас

48 настай Уилл Смит өдөр бүр ном уншиж, гүйдэг бөгөөд энэ нь түүний оюун ухааныг саруул, бие галбирыг тэгш, зүс царайг залуу сайхан харагдуулдаг гол хүчин зүйл гэж хэлжээ.


Шарон Стоун 59 нас

59 настай Шарон Стоун ямар нэг гоо сайхны мэс засалд орж үзээгүй бөгөөд өтлөхийг жам ёсны хэрэг гэж үздэг гэнэ. Тэр үргэлж дасгал хөдөлгөөн хийж зөв хооллож арьс арчилгаандаа анхаардаг нэгэн юм байна.


Хью Жакман 48 нас

Хью Жакман гүйлт, усан сэлэлт мөн боксоор хичээллэдэг нь түүнийг 20той мэт харагдуулж эрүүл чийрэг байлгадаг гол нууц юм.


Жулия Робертс 49 настай

Түүний сайхан инээмсэглэлийг бид бүхэн мэднэ. Тэрхүү инээмсэглэлд түүнийг мөнхийн залуу харагдуулдаг нууц оршдог байх. Түүний өөдрөг байдал өдийг хүртэл түүнийг залуу хэвээр байлгасаар байна.


Бэн Афлэк 44 нас

Үргэлж байгаагаараа байхыг эрмэлздэг Бэн Афлэк өтлөхөөс огтхон ч айдаггүй гэнэ. Түүний эрч хүчтэй байдал үргэлж залуу хэвээр байлгадаг байна.


Жорж Клуни 56 нас

56 настай гэхэд бие галбир сайтай тэрээр залуу эрч хүчтэй хэвээр байхын тулд үргэлж йогоор хичээллэдэг гэнэ шүү.


Жонни Дэп 54 нас

Нүдний шил, классик хувцаслалтаараа онцгой харагддаг нэгэн бол яахын аргагүй Жонни Дэп юм. Тэрээр амьдралын зөв хэв маяг болон үргэлж явган алхдагаараа бусдаас ялгарч залуу хэвээр байгаа нь гайхалтай.


Сандра Баллок 52 нас

Олон амжилттай дүрээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн Сандра Баллок "нүүрэн дэх үрчлээ бол хөгшрөлт биш харин ч амьдралын хамгийн сайн сайхан мөчүүдийн илрэл юм. Тиймээс үргэлж инээцгээе" хэмээжээ.


Гвен Стефани 47 нас

Гвен Стефани онцгой дүр төрх байгаа байдлаараа бусдыг гайхшруулдаг билээ. Бусад эмэгтэй оддын адил фитнесс, йогоор хичээллэх биш бокс болон хүндийн өргөлтөөр хичээллэдгээрээ онцлог нэгэн аж.

#SuperStar #NotOld #Hidden