Дуучин Тэйлор Свифтийн шинэ клип цацагдлаа


Сондор | YOLO.MN
2017-08-29

Дуучин Тэйлор Свифтийн "Look What You Made Me Do" (Надаар юу хийлгэснээ хар) хэмээх дууныхаа клипийг албан ёсоор цацагдлаа. Тэрээр өнгөрөгч Ням гарагт болсон “MTV Video Music” хөгжмийн фестивалийн үеэр уг клипнийхээ агуулгыг анхны үзэгчиддээ дараах байдлаар хүргэсэн юм.

Тайлор сүүлийн үед өөрийн сошиал хаягтаа идэвхтэй бус байсан нь шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоогоод байсан билээ. Гэхдээ тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдэд “Цаашид ямар ч тайлбар гэж байхгүй, харин алдар нэр л гэж байх болно” гэсэн тайлбартайгаар өөрийн инстаграм хуудсандаа хэд хэдэн зураг оруулсан юм.

There will be no further explanation. There will just be reputation.

A post shared by Taylor Swift (@taylorswift) on

Ингэснээр ирэх 11-р сараас худалдаалагдах түүний шинэ цомгийн нэр  "Reputation" буюу “Алдар нэр” болох нь ил болжээ.

Өөрийн амьдралын хэв маягаас сэдэвлэсэн дуу дуулдаг гэдгээрээ алдартай түүний энэ удаагийн дуу яг ямар утгыг агуулж байгаа юм бол? Түүний талаарх сөрөг яриаг тарьдаг, ярьдаг хүмүүст зориулсан утга санаатай гэж хүмүүс таамаглаж байгаа аж. Мөн зарим нь түүнийг өмнө нь багагүй "шоглосон" эхнэр нөхөр болох Канье Уэст болон Ким Кардашианд зориулсан гэж үзэж байгаа аж. Хэнд ч, юунд ч зориулсан байлаа гэсэн энэхүү бүтээл эхэндээ бага зэрэг дотор эвгүйцэм байгааг чи дараах видеоноос үзээрэй. Айгаад байвал үзэхгүй ч байсан болно шүү. cheeky

#taylorswift #celebrity #music