Өөрийн далавчаараа ӨНДӨРТ ДҮҮЛЭН НИС


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-28

Хүн төрөлхтний үүрдийн мөрөөдөл бол далавчтай болох буюу "Aliferous".

Гэвч бидэнд өөрсдийн ч мэдэхгүй далавч байдаг бөгөөд тэр далавчийг тань олж нээхэд туслахаар сайн дураараа нэгдэж ажиллаж буй хэсэг залуус "Өөрийн далавчаараа өндөрт дүүлэн нис" уриатай "Aliferous Conference" арга хэмжээгээ 2017 оны есдүгээр сарын 2-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна.

Залуус бидэнд маш олон өндөрт халин нисэх буюу том амжилтын эзэн болох боломж олддог хэдий ч бид өөрт байгаа ЖИГҮҮРЭЭ (боломжоо) таньж, мэдэрч, ухаарч чаддаггүйн улмаас тэр боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж хараахан чаддаггүй.

Тиймээс таны жигүүрийг дэлгэхэд туслуулахаар ӨӨРСДИЙН ДАЛАВЧААР ӨНДӨРТ ДҮҮЛЭН НИСЭЖ БУЙ залуу үеийн төлөөллөө урьж амьдрал, түүний намтар, шантрашгүй зан сэтгэлийн мөхөшгүй гал хаанаас нь гарч ирдэг гээд багахан хугацаанд ч болов тэдний дурсамж, арга барилаар аялах боломжийг тэд олгож байна.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ИЛТГЭГЧИД:

"Aliferous Conference-Soar high with your wings" арга хэмжээ таны амьдралын хамгийн зөв алхмуудын нэг мөн бөгөөд таны ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт цаашлаад гарааны цэг тань байх болно гэдэгт итгэлтэй байна.

#Aliferous #Presentation