Хүнсний содыг эмчилгээний зориулалтаар ашиглах 18 арга


Сондор | YOLO.MN
2017-08-25

Хүнсний сода (бикорбонат натри) айл болгоны гал тогоонд байдаг. Энэхүү хямд үнэтэй, аль ч хүнсний дэлгүүрээс авч болох хэрэгслийн ашиг тус дэндүү их ажээ. Тухайлбал, сав суулга цэвэрлэх, хөргөгчний эвгүй үнэрийг арилгах гэх мэт. Гэхдээ өнөөдөр иймэрхүү сэдэв хөндөхгүй. Харин хүнсний содыг гоо сайхны зориулалтаар, мөн зарим өвчнийг анагаахад хэрхэн хэрэглэх талаар сонирхуулах болно.

1. Сүүнд сода уусгаж цэртэй ханиалгыг эмчилдэг арга өнөө болтол үр дүнтэй хэвээр байна. Буцалсан 1 аяга сүүнд 1 цайны халбага сода хийж халуунаар нь уугаад унтахыг эмч нар зөвлөдөг.

2. Сүүнд дургүй, сүүний харшилтай хүн 1 литр буцалсан усанд 1 хоолны халбага сода хийгээд утаж болно.

3. Хоолой өвдөхөд 1 аяга бүлээн усанд 2 цайны халбага сода хийж уусгаад хоолойгоо зайлна. Өдөрт 5-6 удаа зайлах хэрэгтэй. Сода нь хоолойн салстыг чийгшүүлж, хатгаж өвдөхийг намдаана.

4. Соданы уусмалаар хамрын ханиадыг эмчилнэ. Аяга усанд 1 цайны халбага сода уусгаарай. Нус их гарч байвал хамрын хөндийг уусмалаар угаана. Хэдэн дусал уусмал хамартаа хийж хэсэг байлгаад буцааж цэвэрлэх хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа давтаарай.

5. Нүдний үрэвслийн үед соданы уусмалыг хөвөнд шингээж нүдээ байн байн угаавал тустай. Хөвөнг нэг удаа хэрэглэнэ.

6. Цээж хорсоход сода хэрэглэж үзээгүй хүн ховор биз. Ходоодны илүүдэл хүчлийг дарж, хормын дотор хорсолт намдаадаг. Иймээс ч олон жилийн турш хамгийн сайн эм байсаар иржээ. Гэвч үргэлж уугаад байвал сөрөг нөлөөтэй. Хүчил ялгарах нь улам ихэснэ. Хүчил, сода хоёр нэгдэхэд нүүрсхүчлийн хий ялгарч, улмаар ходоодны шарх сэдрэх шалтгаан болно. Зөвхөн гарын дор зориулалтын эм бэлдмэл байхгүй тохиолдолд сода уугаарай.

7. Содыг мөн зүрхний хэм алдагдахад ууж хэрэглэдэг. Зүрх гэнэт дэлсээд эхэлбэл тал цайны халбага сода усанд хутгаад ууна.

8. Цусны даралт ихсэхэд сода хэрэглэнэ. Биеэс шингэн, давсыг сайн гадагшлуулдаг тул артерийн даралтыг бууруулна. Тал цайны халбага содыг даралтны эмтэйгээ хамт уувал тустай.

9. Машинд явахад дотор нь муухайрдаг хүмүүст ч мөн тустай.

10. Хүчилд түлэгдвэл тэр дор нь соданы уусмалаар арчаарай.

11. Хүнд гэмтэл, цус их алдах, хордлогын улмаас гүйлгэж бөөлжих, хөлс цутгаж удаан хугацаагаар халуурахад мөн хэрэглэнэ. Шингэнээ нөхөхийн тулд сода давсны уусмал бэлтгэж ууна. 1 литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сода, 1 цайны халбага давс хийж уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уух хэрэгтэй.

12. Ганц хуруудахад соданы уусмал хэрэглэнэ. Лугшиж өвдөөд эхэлмэгц хагас литр халуун усанд 2 хоолны халбага сода хийж, хуруугаа 20 минут дүрнэ. Өдөрт 3 удаа давтахад үрэвсэл намддаг.

13. Шүд өвдсөн бол амаа соданы уусмалаар зайлна. Ялангуяа ясны хальс үрэвссэн үед илүү тустай. Халуун усанд сода уусгаж, өдөрт 5-6 удаа амаа зайлна. Мэс хүргэхгүй эмчлэх боломжтой арга юм. 14. Сода бол гоо сайхны хэрэгсэл. Савангийн үртэстэй хольж 7 хоногт 2 удаа нүүрээ үрж угаана. Батга цэвэрлэж, үхмэл арьсыг гуужуулна.

15. Шүд цайруулагч оог содаар орлуулж болно. Хөвөнд түрхэж шүдээ үрээд шар толбыг арилтал арчина. Ганц удаа цэвэрлэхэд ч үр дүн гарна.

16. Хөлсний хүчиллэг орчинг саармагжуулна. Хүчиллэг орчинд нян үржиж муухай үнэр гаргадаг. Иймээс соданы уусмалд норгосон хөвөнгөөр сугаа арчвал бүтэн өдөржингөө хөлсний эвгүй үнэрээс ангижирна.

17. Шумуул, шавьжинд хазуулсан бол соданы уусмал түрхээрэй. Загатнаж хавдсан газраа өдөрт хэд хэдэн удаа шавшиж арчихад загатнахаа болино. Үүнээс гадна нян орохоос сэргийлдэг.

18. Ядаргаа тайлж, хөлний хаван буулгана. 10 литр усанд 5 хоолны халбага сода хийж, 15 минут хөлөө дүрээрэй. Ингэвэл өглөө болтол бүжиглэсэн ч дажгүй.

#Food #Soda #Medical #Treatment