ЗАХИДАЛ: Найз гэчихээд намайг ашиглаад байгаа зарим хүнтэй хэрхэн харьцах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-08-24

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Нүүрэн дээрээ надад сайнаар хандсан, тэгсэн хэрнээ цаагуураа муулаад ч байгаа юм шиг...

Би янз бүрийн зүйл хийж бусдаас илүү байдаг, хүн надаас туслалцаа гуйхад үгүй гэж барагтаа хэлж чаддаггүй болохоор намайг ашиглах хүмүүс цөөнгүй байна.

Сайн байна уу? Би 15 настай. Миний хувьд маш олон найз гэсэн пайз зүүсэн олон хүмүүс намайг хүрээлж байна. Үүний хажуугаар ч гэхдээ сайн найзууд ганц, хоёр бий.  Би янз бүрийн зүйл хийж бусдаас илүү байдаг, хүн надаас туслалцаа гуйхад үгүй гэж барагтаа хэлж чаддаггүй болохоор намайг ашиглах хүмүүс цөөнгүй байна. Нүүрэн дээрээ надад сайнаар хандсан, тэгсэн хэрнээ цаагуураа муулаад ч байгаа юм шиг байдал маш их ажиглагдаж байна. Би яах хэрэгтэй вэ? Би найзгүй өөрийнхөө хийх дуртай зүйлсийг хийгээд явбал явна л байх. Гэхдээ энэ хүмүүсийг би яах хэрэгтэй вэ? Шууд орхих бас хэцүү л байх. Надад туслаач?
 
ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд өөрийгөө би тэр хүмүүст жинхэнэ найз нь болж чадаж байна уу гэдгээ бодоод үзээрэй

Мөн үгүй гэж хэлмээр байгаа үедээ хэлж сурах хэрэгтэй.

Сайн байна уу ? Юуны өмнө захиа илгээсэнд баярлалаа.
Найзуудыгаа намайг ашиглаж байна гэж дүгнэхийнхээ өмнө би хэр найз билээ? би найзуудтайгаа яаж харицдаг билээ? гэх зэргээр бодож үзсэн үү? Эхлээд өөрийгөө би тэр хүмүүст жинхэнэ найз нь болж чадаж байна уу гэдгээ бодоод үзээрэй. Аливаа зүйлийг ямар байлгамаар байна, өөрөө тийм байхаас эхлэх хэрэгтэй шүү! Мөн үгүй гэж хэлмээр байгаа үедээ хэлж сурах хэрэгтэй. Найзууд гэдэг бол нэгнээ дэмжиж, урамшуулж, бурууг нь хэлж өгөх, хэцүү үед нь тусалдаг байхын нэр юм. Хэрвээ чамд аливаа асуудал байвал найзтайгаа ярилцах хэрэгтэй. Яг яагаад чи тэгэж бодох болов? найзын чинь зүгээс юу болохгүй байгааг асуух хэрэгтэй. Эхлээд би найзуудтайгаа хэрхэн харилцдаг вэ гэдгийг бодох хэрэгтэй шүү!
Амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Best #Friends #No