BIGBANG хамтлагийн TAEYANG шинэ дуугаараа эргэн ирлээ


Э.Цовоо | YOLO.MN
2017-08-22

K-POP сонсдог хүүхдүүдийн хамгийн дуртай хамтлаг бол BIGBANG. K-POP-ын хаад гэж нэрлэгддэг уг хамтлагийн Taeyang наймдугаар сарын 16-нд гурав дахь бүрэн хэмжээний "White Night" цомгоороо эргэн ирлээ.. 

Түүний  "Darling" "Wake me up" гэх хоёр дуу нь "Youtube" хуудсанд тавигдсан дариудаа маш их хандалттай байгаа юм. 

Taeyang-ийн 2014 оны зургадугаар сарын 1-нд цацагдаж байсан "Eyes, Nose, Lips" дуу нь маш алдартай байсан ба олон долоо хоног дарааллан 1-р байранд явсан билээ. "Darling" дуу ч гэсэн мөн адил маш сайн үзүүлэлтэй явна гэдэгт шүтэн бишрэгчид нь эргэлзэхгүй байгаа аж.

#Kpop #Bigbang #New #Songs