Селтикс Пол Пийрсийн дугаарыг ирэх онд мөнхөлнө


Сондор | YOLO.MN
2017-08-21

Дорнод бүсийн Бостон Селтикс баг багийнхаа домогт тоглогч Пол Пийрсийн 34 дугаарыг мөнхөлнө гэдгээ мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэд яг хэзээ мөнхлөхөөр болсноо олон нийтэд зарлалаа. Тэд 2018 оны 2-р сарын 11-ны өдөр өөрсдийн TD Garden ордондоо Кливлендийн хүлээн авах тоглолтын дундуур Пийрсийн 34 дугаарыг мөнхөлнө гэдгээ мэдэгдлээ.

39 настай Пол Пийрс өнгөрсөн улирлыг дуусгаад зодог тайлж байгаагаа зарласан. Тэр Селтикс багийнхаа бүх цаг үеийн торгуулийн шидэлт, холын шидэлт, бөмбөг таслалтын лидерээс гадна оноо авалтаар 2-р байрт бичигдэн, карьераа өндөрлүүлсэн юм.

Мөн 1986 оноос хойш аварга цолонд хүрээгүй байсан Бостоныг 2008 онд Гарнетт, Аллен нарын хамтаар аварга цолонд хүргэж, өөрөө Финалын Үнэ цэнэтэй тоглогч болж байсан билээ.

Ийнхүү Пийрс дугаараа мөнхлүүлснээр Селтикс багийн түүхэнд дугаараа мөнхлүүлж буй 22 дах тоглогч болж байгаагаас гадна 2003 оноос хойш дугаараа мөнхлүүлж буй анхны Селтиксийн тоглогч болж байна.

Эх сурвалж: SPS HD

#Sport #Basketball