Гуо Айлун Жордан брэндтэй албан ёсоор гэрээ байгууллаа


Сондор | YOLO.MN
2017-08-18

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зах зээлд томоохон брендүүд нэвтрэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл алдарт Жордан бренд Хятадын сагсан бөмбөгийн залуу оддын нэг Гуо Айлунтай пүүзний гэрээ байгуулах талаар мэдээлэл өнгөрсөн хавар гарч байсан. Ийнхүү гэрээ албан ёсоор баталгаажиж, Хятадын сагсан бөмбөгт анх удаа ийм том пүүзний гэрээ байгуулсан тоглогч боллоо.

Энэ жил 23 настай Гуо дотоодын лигийнхээ Лиао Нин багт тоглодог бөгөөд Жордан брендээс 3 сая долларыг авах тохиролцоонд хүрчээ. Энэхүү тоглогчоор дамжуулан Жордан бренд Хятад улс дах нэр хүнд, зах зээлээ тэлэх зорилготой нь тодорхой юм.

Гуо гэрээ байгуулсныхаа дараа хэлэхдээ: “Хятад дахь фенүүд маань надаар бахархаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Харин багийн андууд маань надаас үнэгүй Жорданы пүүз өгөх үү гэж асуусан” хэмээн хошигножээ. Мөн тэрээр “Хятадын дотоодын лиг бол үнэхээр өрсөлдөөнтэй байдаг. Би энд илүү их сайжирч чадна гэж боддог. Миний мөрөөдөл НБА-д тоглох. Үүнийхээ төлөө ч би илүү их хичээх болно” гэжээ.

Гуо одоогоор нэгэн цагт НБА-д тоглож явсан И Жианлиантай нэг багт хамт тоглодог бөгөөд 2015 болон 2016 онуудад лигийнхээ аваргын төлөө тоглож байсан юм.

Эх сурвалж: SPS HD

#Sport #Спорт #Freetime #Hobby #Basketball