Жиди: Би Кпопыг өрсөлдөөн гэж харалгүй өмнөө байгаа зүйлээ л сайн хийхийг хүсдэг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-08-18

-ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ЖИДИ-

Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Big Bang хамтлагийн ахлагч G Dragon буюу Жиди хорвоод мэндэлжээ. Тэрээр энэ өдөр 29 нас хүрч байга аюм. Ийнхүү түүний тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Жиди дүрсжүүлсэн уран бүтээл 21, дэлхийг тойрсон аялан хоёр тоглолт хийж байсан.

Тэрээр сайн ахлагч төдийгүй соло уран бүтээлийн хувьд хамтлагаасаа хамгийн амжилттай яваа гишүүн аж. Анх 2013 онд "One of a Kind" хэмээх дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийсэн нь Кпопын түүхэнд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийсэн хоёр дахь уран бүтээлч хэмээн бичигджээ. Ийнхүү найман орны 13 хотод 27 тоглолт хийж 570.000 фэнтэйгээ уулзаж чадсан.

Харин 2017 онд хоёр дахь аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд одоо ч амжилттай үргэлжилж байгаа юм.

Хөгжмийн шагнал гардуулах ёслолын 128 төрөлд нэр дэвшиж 51-т нь ялалт байгуулжээ.

Түүний 2009 онд гаргасан "Heartbreaker" цомог нь "MAMA", "MMA" "CDMA" зэрэг Ази болон Өмнөд Солонгосын хамгийн том гурван хөгжмийн шагнал гардуулах ёслолын "Жилийн шилдэг цомог" төрөлд ялалт байгуулж байжээ.

Би Кпопыг өрсөлдөөн гэж харахаас илүү өмнөө байгаа зүйлээ л сайн хийхийг хүсдэг.

G Dragon

Gdragon бол Кпоп урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг

BIGBANG бол Өмнөд Солонгос төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үүний нэгэн адилаар хамтлагийн ахлагч Жидигийн соло карьер хамтлагаасаа дутахааргүй нэр хүндтэй аж. 2011 онд CNN-ээс "Сөүл шилдэг хот байх 50 шалтгаан" хэмээх жагсаалт гаргасан бөгөөд үүнд G Dragon багтсан байдаг. Учир нь түүний дахин давтагдашгүй загварын мэдрэмж энэхүү жагсаалтад ороход нөлөөлжээ.

Мөн Sina агентлагаас гаргасан "ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ 10 УРАН БҮТЭЭЛЧ" хэмээх жагсаалтад Жиди багтсан бөгөөд олон улсын уран бүтээлч тэрхүү жагсаалтад орсон анхны тохиолдол болжээ.

ТҮҮНИЙ ЗОХИОСОН 160 ГАРУЙ ДУУ БАЙДАГ

Тэр дуулж, бүжиглэхээс гадна дууны ая зохиож үг бичдэг гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Харин түүний зохиосон 160 гаруй дуу байдгийг мэдэх үү? Мундаг биш гэж үү?

Тэр олон шилдэг дуучдын мөрөөдлийг тодорхойлж өгсөн

G Dragon Кпоп ертөнцөд байсан учраас дуучин болсон одод цөөнгүй байдаг аж.

Жонгүг (Jungkook): Долдугаар ангид байхдаа G Dragon-ий дууг сонсоод, дуучин болохыг хүссэн. (CuvismСэтгүүл.)

 

Жику (Zico of Block B): Миний зорилго бол SeoTaiji эсвэл G Dragon шиг болох. (PIA сэтгүүл)

 

ONE (YG соло уран бүтээлч): Миний үлгэр жишээ авдаг уран бүтээлч бол мэдээж G Dragon. Би түүнээс маш олон зүйл суралцдаг. Тэр үнэхээр гайхалтай хүн.

 

Сынри (Seungri): Өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөж, олон шилдэг уран бүтээлийг төрүүллээ. Энэ бүхнээс дүгнэхэд би таныг маш ухаалаг хүн гэж боддог шүү.

 

Аиюү (IU): Би үргэлж Жидигийн фэн байсаар ирсэн. Анх түүнээс "Palette" дуун дээр хамтрахыг хүсэхэд тэр маш сайхан хүлээж авсан. Дуу хийгдэж байсан явцад түүнээс асар их зүйл суралцсан шүү. Тэр үргэлж сайн зөвлөгөө өгдөг.

#Kpop #GDragon #HBD