Солонгос улсын удаан хугацааны дараах "ХОЛИМОГ" хамтлаг "K.A.R.D"


Э.Цовоо | YOLO.MN
2017-08-17

Солонгос улсын хөгжмийн урсгал болох K-POP нь Азидаа төдийгүй дэлхийд маш алдартай билээ. Үнэхээр шаргуу бэлтгэл болон хичээл зүтгэлийн үндсэн дээр маш олон хамтлаг бэлтгэгдэн гардаг ч амжилт олдог нь цөөн. K-POP урсгалд ихэвчлэн "Охид" болон "Хөвгүүд"-ийн хамтлагтай байдаг. Харин энэхүү хэв маягийг эвдэн "CO-ED" буюу холимог хамтлаг K.A.R.D гарч ирсэн билээ.

Энэхүү хамтлаг нь 7-р сарын 19-нд дэбютээ "Hola Hola" гэх дуугаараа хийн K-POP-ын урсгалд нэгдэн орсон юм. Тэд энэхүү гайхалтай дуугаараа 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу болж чадсан юм.

Хамгийн сонирхолтойн уг хамтлаг нь дэбют хийхээсээ өмнө гурван дуу цацсан ба тэдгээр дуунууд нь дэбют дуу биш ч гэсэн маш амжилттай байсан. Мөн дэбют хийхээсээ өмнө "Youtube" суваг нь нэг сая дагагчтай болсон анхны хамтлаг билээ.

Солонгос улсад холимог хамтлаг маш цөөн ба "AKMU" "TRIPLE H" гэх зэрэг хамтлагууд байдаг. K.A.R.D хамтлаг нь одоогоор маш алдартай байгаа ба гадаадын орнуудад Солонгос улсаасаа илүү нэр хүндтэй байгаа ажээ.

Тэдний товчхон танилцуулгыг хүргэж байна:

K.A.R.D хамтлаг нь 2016 оны 10-р сарын 13нд J.Seph, B.M, Somin (Сумин), Jiwoo (Жиү) гэх дөрвөн гишүүнтэйгээр DSP MEDIA агентлагийн харьяан дор үйл ажилгаагаа явуулж эхлүүлсэн. Тэдний шүтэн бишрэгчдын нэрийг "HIDDEN K.A.R.D" гэдэг аж.

Гишүүдийн товч танилцуулга:


J.Seph
Тайзны нэр: J.Seph
Жинхэнэ нэр: Kim TaeHyung (Ким Тэхён)
Төрсөн өдөр: 1992.6.21
Хамтлагдах үүрэг: Гол Рэппер, Бүжигчин, Дуучин
Өндөр: 178.5см
Цусны бүлэг: 0
Тэрээр Японоор ярьж чаддаг. Дээрээ нэг эгчтэй. Агентлагтаа 5-н жил бэлтгэгдсэн ба BM-тэй хамт Хип-Поп төрлөөр Дэбют хийх гэж байсан ч больсон.

 

 

 

BM
Тайзны нэр: BM
Англи нэр: Matthew Kim
Жинхэнэ нэр: Kim Jinseok (Ким Жинсог) / Kim Woojin (Ким Үжин)
Төрсөн өдөр: 1992.10.20
Хамтлагдах үүрэг: Гол бүжигчин, Хоёрдохь Рэппер, Дуучин
Өндөр: 186см
Цусны бүлэг: А
Тэрээр Лос Анжелес хотноо төрсөн ба түүний BM гэдэг нэрний утга нь Big Matthew. Тэр нэг эрэгтэй дүүтэй, англиар чөлөөтэй ярьж чаддаг нэгэн. Дөрвөн жил хагас бэлтгэгдсэн.


Somin
Тайзны нэр: Somin (Сумин)
Жинхэнэ нэр: Jeon SoMin (Жон СуМин)
Төрсөн өдөр: 1996.8.22
Хамтлагдах үүрэг: Гол хоолой, Нүүр царай
Өндөр: 163см
Цусны бүлэг: А
Тэрээр дээрээ хоёр эгчтэй. Хийл, төгөлдөр хуурыг маш сайн тоголдог. Өмнө нь Puretty гэх Япон хамтлагт байсан ч уг хамтлаг нь 2014 онд тарсан. Дараа нь APRIL  гэх охидын хамтлагт ахлагчаар байсан ч түүний хөгжмийн сонирхолд нь нийцээгүй учир хамтлагаас гарсан.

Jiwoo
Тайзны нэр: Jiwoo (ЖиҮ)
Жинхэнэ нэр: Jeon JiWoo (Жон ЖиҮ)
Төрсөн өдөр: 1996.10.4
Хамтлагдах үүрэг: Гол бүжигчин, Хоёрдохь хоолой, Рэппер
Өндөр: 165см
Цусны бүлэг: А
Тэрээр ердөө хоёрхон сар бэлтгэгдсэн. Тэр ахтай ч ахтайгаа тийм ч дотно биш. Өмнө нь FNC агентлагт харьялагдаж байсан. Тэрээр хамтлагийнхаа хамгийн бага нь буюу бяцхан гишүүн нь юм.




#Kpop #Girl&Boy #KARD