5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Түүнийг худал хэлээгүй гэдгийг би яаж мэдэх вэ?"


Сондор | YOLO.MN
2016-05-10

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Түүний хэлж, ярьж байгааг үнэн эсэхийг би яаж мэдэх вэ

Гэхдээ би түүнд итгэсэн. Тэр байнга л над руу юм бичиж, утсаар ярьж, хааяа хүнээр бэлэг явуулаад байдаг нь надад их сайн юм шиг санагддаг ч нөгөө талаас найз охидын маань хэлсэн бүхэн үнэн байх вий гэхээс маш их айж байна. 16 настай Г...

Сайн байна уу

Намайг Г гэдэг. Би 16 настай, эмэгтэй

Дээд ангийн нэгэн хүү надад их таалагддаг юм. Бид фэйсбүүкийн чатаар нэг өдөр зөндөө юм бичээд тэр надад үерхэх санал тавьсан. Би өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй. Угаасаа ч таалагддаг байсан болохоор би түүнд улам их татагдсан. Тэр уг нь дажгүй л дээ. Гэхдээ найз охид минь болохоор надад тохирохгүй, битгий зөвшөөр гээд байх юм. Яагаад гэдгийг нь асуухаар түүнийг олон охиныг гомдоож явсан зартай муу хөвгүүн гэсэн. Тэгээд би хариугаа хэлэлгүй яваад л байлаа. Гэтэл саяхан сургуулийн гадаа нэг охиныг хүзүүдээд тэвэрчихсэн зогсож байсан. Яахав ангийн хээгүй эрэгтэй эмэгтэй найзууд байдаг л даа. Би тийм л юм байх гэж бодоод тоолгүй өнгөрөөсөн. Гэтэл саяхан фэйсбүүк дээрээ бас нэг охины хацар дээр үнсэж байгаа зургаа тавьсан байсан. Гэхдээ түүнийгээ удалгүй устгачихсан. Тэр орой нь чатаар орж ирэн мэнд мэдэхэд нь би өнөөх зургаа тайлбарлахыг хүсэхэд “зүгээр л сайн найзууд, хүүхдүүд буруугаар ойлгочих вий гээд устгачихсан юм” гэж тайлбарласан. Гэхдээ би түүнд итгэсэн. Тэр байнга л над руу юм бичиж, утсаар ярьж, хааяа хүнээр бэлэг явуулаад байдаг нь надад их сайн юм шиг санагддаг ч нөгөө талаас найз охидын маань хэлсэн бүхэн үнэн байх вий гэхээс маш их айж байна. Би түүнд маш сайн, хариугаа хэлэлгүй явсаар түүнийг алдчихвал яах вэ. Зөвшөөрчихвөл хөөрхий охидын нэг болоод үлдэх вий гэсэн айдас надад байна. Түүний хэлж, ярьж байгааг үнэн эсэхийг би яаж мэдэх вэ.

Зөвлөгөө: "Би үнэхээр бэлэн болсон уу" гэж өөрөөсөө асуух хэрэгтэй

Хэрэв та хоёрын харилцаанд эдгээр зүйлс байгаа бол үерхэл эхлүүлж болох юм. Харин эргэлзээтэй асуудлууд байгаа бол чамд түүнийг таних цаг хугацаа хэрэгтэй гэж бодож байна. Сэтгэл судлаач: Б.Ганзул

Сайн байна уу ? Чамд энэ өдрийн мэнд хүргэе

Юун түрүүнд асуудлыг бодитоор харж зөв шийдвэр гаргах гэж хичээж байгаа чинь их таалагдлаа. Учир нь олон олон охид энэ асуудалд сэтгэл хөдлөлөөрөө хандсанаас болж сэтгэлээр унах тохиолдол цөөнгүй байдаг юм. Тиймээс сайтар бодож үзээрэй гэж зөвлөж байна. Ингэхдээ өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй

  • Би үнэхээр бэлэн болсон уу?

  • Чи түүнийг сайтар мэддэг бас тэр чамд сайн гэдэгт итгэлтэй байгаа юу?

  • Чамд хангалттай цаг хугацаа, сэтгэл, анхаарал халамж тавьж чаддаг уу?

Хайр дурлал гэдэг бие биенээ харилцан итгэдэг байх, анхаарал тавьдаг байх бас ойлгож хүндэтгэдэг байх хэрэгтэй. Хэрэв та хоёрын харилцаанд эдгээр зүйлс байгаа бол үерхэл эхлүүлж болох юм. Харин эргэлзээтэй асуудлууд байгаа бол чамд түүнийг таних цаг хугацаа хэрэгтэй гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд өөрийгөө хайрлаарай. Чи бол энэ ертөнцөд хайрлуулах гэж ирсэн нэгэн юм шүү.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust