Гадаадад суралцах хүсэлтэй залууст зориулсан "ЖИНГҮЙДЭЛ" арга хэмжээ МАРГААШ болно


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-16

21-р зуунд гадаадад суралцах нь хүн бүхний л хүслэн болоод байгаа билээ. Гэхдээ тэднээс, тодорхой хувь нь л мөрөөдөлдөө хүрч, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцаж байгаа нь тэдний жингүйдсэнтэй холбоотой байх.

Залуус маань мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөнө. Хаана нь л арга хэмжээ болно, тэд тэнд л байж байдаг. Тэд хэрэгтэй бүх мэдээллийг олж авна, гэхдээ тэдний зарим нь жингүйднэ. Мэддэгээ мэддэггүй бас мэддэггүйгээ мэддэг.

Тэгвэл "Жингүйдэл" нэртэй үйл ажиллагаа  та бүхний эргэлзээг тайлж хөрсөнд буулгана!

- Би Европын орны сургуулиудад сурмаар байна. Ямар шалгалт өгч, хаашаа материалаа явуулах уу? Тэтгэлэг нь хэр юм бол?
- Би лав Азидаа сурна. Гэхдээ хаашаа материалаа явуулж, ямар шалгалт өгөх юм бол оо! Тэтгэлэг нь хэр юм бол?
- Австрали, Канад, Америк, Англи зэрэг улсуудад тэгвэл ямаршуу байдаг юм бол?

Дээрх бүх асуултууданд та хариулт хүсэж байвал уг арга хэмжээний илтгэгчид танд хариулна. Европ, Азийн улс орнуудын шилдэг их дээд сургуулиудын оюутан болон төгсөгчид ирж мэдээлэл өгч ярилцах ажээ. Уг арга хэмжээ 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр 13 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Жингүйдэл #Abroad #Learning #Teenagers