BIGBANG хамтлаг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолт хийнэ


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2017-08-15

Big Bang хамтлагийн гишүүн T.O.P өнгөрсөн сард марихуаны хэрэгт нэр холбогдож шүүхээс тэнсэн харгалзах ял авсан юм. Үүнтэй холбоотойгоор хамтлагийн 12-р сард болох тоглолтонд оролцохгүй гэдгийг түүний төлөөлөгч мэдэгджээ. Ийнхүү  соло үйл ажиллагаандаа ороод байсан гишүүд 11-р сараас эхлэн Японы томоохон хотуудаар аялан тоглолт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Gdragon-ы "M.O.T.T.E" хэмээх дэлхийг тойрсон аялан тоглолт амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй хамтлагийн гишүүн Тэяан шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ.

 

#Bigbang #concert