ЗАХИДАЛ: Тэр надад дурлаасай гэж маш их хүсч байна


ССҮТөв | YOLO.MN
2017-08-14

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ шохоорхол биш байхаа гэж бодож байна

Урьд өмнө хэн ч надад ийм удаан хугацааны турш таалагдаж байгаагүй болохоор жинхэнээсээ дурласан байхаа л гэж боддог

Би одоо 16 настай, эмэгтэй. Би дээд ангийнхаа нэг хүүхдэд сайн болчихсон юмаа. Бараг жил гаран болж байна. Энэ шохоорхол биш байхаа гэж бодож байна. Урьд өмнө хэн ч надад ийм удаан хугацааны турш таалагдаж байгаагүй болохоор жинхэнээсээ дурласан байхаа л гэж боддог. Тэр манай ангийн нэг охинд сайн. Тэрнийг нь мэддэг болохоороо би түүнд сайн гэдгээ мэдэгддэггүй. Би хамгийн сайн ганц найздаа л энэ талаар хэлсэн. Найз маань намайг "Чи түүнд сайн гэдгээ хэлвэл тэр чамтай үерхэх байхаа. Учир нь чи сурлага сайтай, царайлаг, авьяастай юм чинь үерхнэээ" л гэдэг юм. Гэхдээ би тэрнийг надад өөрөө эхэлж сайн гэдгээ хэлээсэй, надад чин сэтгэлээсээ дурлаасай л гэж хүсэж байна. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүсийн хоорондын харилцаа нэг нэгэнтэйгээ мэндлэхээс, ярилцахаас эхэлдэг

Чи өөртөө итгэлтэй ч, эмэгтэй хүн болохоор тэр хүн эхэлж дурлаасай, дараа нь бодоход ч мөн тэр хүн эхэллийг тавьсан бол гоё гэж бодож байгаа байх.

Сайнуу ? Энэ өдрийн мэнд хүргье! захиа ирүүлсэнд баярлалаа.
Хүмүүсийн хоорондын харилцаа нэг нэгэнтэйгээ мэндлэхээс, ярилцахаас эхэлдэг. Тиймээс яриа өрнүүлээд үз гэж зөвлөмөөр байна. Тэр хүнийхээ дуртай зүйлийн талаар яриагаа эхэлж болно шүү дээ. Мөн хэрвээ яг юу ярихаа мэдэхгүй байвал тэр хүнийхээ сонирхдог зүйлийн талаар интэрнетээс  хайгаарай. Чи өөртөө итгэлтэй ч, эмэгтэй хүн болохоор тэр хүн эхэлж дурлаасай, дараа нь бодоход ч мөн тэр хүн эхэллийг тавьсан бол гоё гэж бодож байгаа байх. Нэг талаас эмэгтэй хүн үнэ цэнэтэй, бардам байх нь зөв ч зарим тохиолдолд энэ зангаа хойш тавих хэрэг гардаг. Чиний сайн хөвгүүн өөр хүнд сайн гэж байна. Тиймээс шууд сэтгэлээ илчлэх нь дэмий болов уу. Эхлээд тааралдхаараа мэндэлдэг бол дараагаар нэг нэгнийхээ дуртай сэдвийн талаар ярилц, магадгүй тэр хүнд одоогоор хийж чадахгүй,тусламж хэрэгтэй байгаа зүйл байвал түүнд тусалж болно. Иймэрхүү байдлаар түүнд өөрийгөө таниулах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр сайн бол үүний дараагаар сэтгэлээ илчлээд үз гэж зөвөлмөөр байна. Цаг хугацаа алдаж, боломжийг алдахаасаа урьдаж хөдлөөрэй. Хариу нь тийм ч бай үгүй ч бай ямар нэгэн үр дүнд хүрнэ шүүдээ! ямар ч алхам хийхгүй бол бүх зүйл байдгаараа л байх болно. Амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#love #girl #teenagers