Алдартнууд өдөр тутам ямар аппликейшн ашигладаг вэ?


Сондор | YOLO.MN
2016-04-09

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 2,6 тэрбум хүн ухаалаг гар утас ашиглаж байна. Харин 2020 он гэхэд энэ тоо 6,1 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байгаа. Гэхдээ хэчнээн тэрбум ухаалаг утас байлаа ч гэсэн аппликейшн байхгүй бол хэрэг үгүй.

Дунджаар нэг хэрэглэгч өөрийн утсан дээр 40-70 гаруй аппликейшн суулгасан байдаг аж. Хамгийн сонирхолтой өдөр тутам үүнийхээ дөнгөж зургааг нь л идэвхтэй ашигладаг.

Тэгвэл алдартнууд өдөр тутам ямар аппликейшнийг ашигладаг юм бол? Ажил, мэргэжлээс нь шалтгаалаад Эдвард Снөүдэн IP хаяг нуух, Орос хэл сурах аппликейшн ашигладаг байхад дуучин Канье Уест Kimoji-г идэвхтэй ашигладаг байх жишээтэй.

#App #Stars