ЯПОН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ энэ Бямба гарагт болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-08-08

Япон улсын Элчин сайдын яам, Япон соёл сонирхогчдын холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран энэ сарын 12-ны өдөр 11:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк дээр "Япон Поп Соёлын Өдөрлөг"-ийг зохион байгуулна.

Та тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр Аниме дууны тэмцээн, косплэй тэмцээнүүдэд оролцож, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт, Япон улсын хоол, соёлуудтай танилцах боломжтой.

Мөн олон олон гэнэтийн бэлэгтэй гэнэ шүү. Өдөрлөгт оролцохын тулд Парк руу нэвтрэх тасалбар 1000₮ худалдан авахад л хангалттай.

2016 оны Япон Поп Соёлын өдөрлөгийн талаар мэдээллийг ЭНД дарж аваарай.

Үнэнч уншигчидтайгаа хамт YOLO.mn сайт маань ч бас тус өдөрлөгөөр зочлох болно.

2016 оны Япон Поп Соёлын өдөрлөгийн гэрэл зургууд










Түрүү жил буюу  2016 онд болсон Японы поп соёлын өдөрлөгийн сурвалжлагыг ЭНД дарж сонирхоно уу.

#Japan #Cultural #Day #ҮндэснийCоёлАмралтынХүрээлэн