"Байна уу. Ээж ээ" дууны үргэлжлэл "САЙН БАЙНА УУ, ААВ АА?" дуу төрлөө


Сондор | YOLO.MN
2017-08-08

"Guys-666" хамтлагийн дуучин М.Мягмар сонсогчдын сэтгэлд хүрч, талархал хүлээсэн "Байна уу. Ээж ээ" дууныхаа үргэлжлэл "Сайн байна уу. Аав аа" хэмээх шинэ дуу бүтээжээ.

Түүний "Сайн уу. Ээж ээ" дууг сэтгэл зүрхээрээ хүлээн авсан сонсогчид аав нарт зориулсан дуу захиалсныг ажил болгож, шинэхэн дуугаа аавуудын баярын өдөр олон нийтийн сонорт хүргэхэд бэлэн болсон байна. Энэ дууны үгийг дуучин өөрөө, аяыг хөгжмийн зохиолч Г.Онон зохиосон аж.  

Дуучин М.Мягмар шинэ дууныхаа талаар, "Энэ дуу бол амьдралын жолоог атгагч аав нарт зориулан бичигдэж буй захиа юм" гэж хэллээ.

"Сайн байна уу. Аав аа" дууныхаа нээлтийг өнөөдөр хийж, маргааш хэвлэлийн бага хурал зарлан албан ёсоор олон нийтэд хүргэх юм.

#Guys-666 #New #Songs