Хан-Уул дүүрэгт усан спорт сургалтын шинэ төв нээгдлээ


Сондор | YOLO.MN
2016-04-08

Хан-Уул дүүргийн  хүүхэд залууст дуулгах таатай мэдээ байна. 

Тус дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах Хан-Уул Усан спорт сургалтын төв өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төв нь Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдрыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд усан бассейн, фитнесс, саун гэсэн гурван төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.



Усан бассейн нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг.

Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай.



Сауны хувьд нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах хүчин чадалтай юм гэж Хан-Уул дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

#Pool #KhanUul #Freetime