ФОТО: Дэлхийн хаа нэгтээ байх МУНДАГ ААВУУД


Сондор | YOLO.MN
2019-08-08

Дэлхий ертөнц эхийн хайрыг л анзаарах ч эцгийн хайр мөн агуу гэдгийг хааяахан мартаж орхидог. Өнөөдөр Аавуудын өдөр. Ихэнх аавууд үр хүүхдэдээ "зөөлөн дэр", хүчтэй хамгаалагч, сэтгэл сэргээгч, бүхнийг биелүүлэгч, итгэл найдвар нь байдаг.

Хүн бүрийн аав үр хүүхдэдээ хамгийн мундаг нь байдаг. Гэхдээ дэлхийн хаа нэгтээ бидний мэдэхгүй мундаг аавууд үр хүүхдээ хэрхэн өсгөж буйг дараах фото мэдээллээс үзээрэй.

Өөрийн аавын мундаг зан чанар, үйл явдлыг чи ч мөн сэтгэгдлээр хуваалцаарай.


Зурагт харагдаж буй Хятад аав өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөр бүр сургуульд нь хүргэхийн тулд 28км-ыг туулдаг.


Ганц бие аав охиныхоо үсийг боож чадахгүй байсан учир үсчний сургалтад суусны дараа үс сүлжихийг "хашраадаг" болжээ.


Сонсголын аппараттай охиныхоо сэтгэлийг засах гэж аппаратны шивээс зуруулж охинтойгоо хосолсон аав. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.


 Охин нь улаан малгайт биш чоно болно гэжээ. Харин хэн улаан малгайт болсон нь ойлгомжтой.


Аав нь хүүгийнхээ хүслийг биелүүлж марафонд оролцжээ.


Халловины баяраар 6 настай, тэргэнцэртэй хүүгийн хойд аав түүнийг танкны жолооч болгожээ.


Хүүхдүүддээ өглөөний цайны шарвингаар танин мэдэхүйн хичээл заадаг аав. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.


Өдрийн урт ажлын дараа аав өөрийн жинхэнэ ажлаа хийхээ хэзээ ч мартахгүй.


Охиныхоо сургуульдаа авч явах өдрийн хоолыг сэтгэл гарган бүтээлчээр бэлдэж өгдөг аав.


Хүүгийнхээ 5 настайгаас хойш зурсан зургуудыг гаран дээрээ шивээс болгожээ.


Охиноо сэтгэлээр унагахгүй гэсэндээ нүднийх нь наалтан дээр зураг зурдаг аав


Охин мэс заслын дараа сэрэхдээ Теди баавгай нь ч мөн өөртэй нь адил болсон байхыг харжээ. Охинд ханьтай санагджээ. Хэн ингэсэн бэ? Мэдээж ААВ…


Хааяа өөрийн дуртай зүйлээ хийхийн тулд тэд охиддоо юуг ч зөвшөөрдөг


Нэгэн аав хүүгийнхээ өдрийн хоолны цаасан уутан дээр зураг зураад даруй хоёр жил болжээ.


Охидын хүслийг биелүүлэхэд тэсэх л хэрэгтэй дээ…


Тэд ажлаасаа ядарсан ирэхэд нь "Хумс будаад өг" гэсэн охиндоо "Үгүй" гэж хэлж чадахгүй

Өөрийн аавын мундаг зан чанар, үйл явдлыг чи ч мөн сэтгэгдлээр хуваалцаарай. wink

#World’s #Greatest #Dads